Энэтхэгийн “SERUM INSTITUTE OF INDIA” вакциныхаа үнийг зарлалаа

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Энэтхэгийн “SERUM INSTITUTE OF INDIA” вакциныхаа үнийг зарлаж, мэдэгдэл гаргалаа.

Тус компани үйлдвэрлэх бүх вакцины 50%-ийг төв засгийн газар, үлдсэн 50 хувийг мужууд, хувийн эмнэлэг худалдаж авч болно гэж шийдвэрлэв.

Төв засгийн газар вакцин үйлдвэрлэгч хоёр томхон компанийн үйлдвэрлэлийг өргөжүүлж нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгохоор болсны дагуу “Serum Institute of India” вакциныхаа үнийг зарлав.

Тус институтын мэдэгдэлд “Вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай төв засгийн газрын шийдвэр нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, мужууд, хувийн хэвшил вакциныг шууд худалдан авах болж байгаад талархаж байна. Ойрын хоёр сард үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ” гэж мэдэгдсэн бөгөөд SII-гийн “Ковишильд” мужийн засгийн газарт, нэг тун нь Энэтхэгийн 400 рупи (72 рупи = 1 ам.доллар), хувийн эмнэлгүүдэд 600 рупигээр худалдана. Энэ нь бусад орны вакцины үнэтэй харьцуулбал “Боломжийн үнэ” гэв.

Тухайлбал, Америкийн вакцин нэг тун 1500 рупи, Орос, Хятадын вакцин 750 рупи аж. Аж ахуйн байгууллага, хувь хүнд вакциныг борлуулах хүндрэлтэй тул төрийн зохицуулалттай суваг, хувийн хэвшлийн шугамаар вакцин нийүүлнэ. “4, 5 сарын дараа вакцин жижиглэнгээр худалдана” гэсэн нь ойролцоогоор 6 сарын дараа вакциныг зах зээлд чөлөөтэй худалдах боломж бүрдэнэ гэж төсөөлж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(107.126.32.143) 2021 оны 04 сарын 23

АНУ-н вакцин 3$,орос вакцин 2$ ,манай хулгайчуудын авах вакцин 15$ !!!

0  |  0
Ард(107.126.32.143) 2021 оны 04 сарын 23

Вакцин ийм хямд байхад манай шуналын туламнууд 15$-р авах юм даа.Хулгайчууд бүгдээрээ далд ороосой

0  |  0
Top