Чадварлаг боловсон хүчнийг ажилд зуучлах арга хэмжээ болов

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 26

Чадварлаг боловсон хүчнийг урих олон улсын 19-р арга хэмжээ энэ сарын 24-нд Хятад улсын Шэнжэн хотноо нээлтээ хийжээ.

Уг арга хэмжээ нь 63000 хавтгай дөрвөлжин метр бүхий талбайд бодит болон онлайн хэлбэрээр явагджээ. Солилцооны, нүүр тулан ярилцах, чадварлаг боловсон хүчнийг ажилд урих зэрэг таван хэсэгтэй аж.

30 гаруй улс, бүс нутгийн 1200 гаруй мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, засгийн газрын 10000 гаруй төлөөлөгч, шинжээч, эрдэмтэн, гадаад дотоодын өндөр зэрэглэлийн авьяаслаг залуус чуулганд оролцов.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 27

Чадварлаг мэргэжилтнийг ажид зуучлах арга хэмжээ Монголд болж байгаагүй. Яагаад гэвэл төрийн дээр МАН гэдэг бүлэг коммунистууд хуучин нийгмээс нуугдаж үлдээд сууж байгаа. Тэдэнд Монголын хөгжил, Монголчуудын амьдрал ямар ч хамаа байхгүй, зөвхөн идэж уух, завших, шамшигдуулах, хэлмэгдүүлэх арчаагүй хүмүүсийн нэгдэл учраас тийм юм.

0  |  0
Top