Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын харилцааны зарим асуудлаар санал солилцож, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааны эрчийг сулруулахгүй хэвийн явуулах талаар ярилцав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг худалдан авах гэрээ байгуулсныг үндэслэн вакцин нийлүүлэлтийн хуваарийг тодорхой болгох, нийлүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлов.
Элчин сайд вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэх талаар онцгой анхаарахаа илэрхийлж, Азид цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлсэн энэ үед Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж байна. Иргэдээ богино хугацаанд эрчимтэй дархлаажуулж, хүн амынхаа тоонд харьцуулахад Азийн улс орнуудын дунд тэргүүлж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байна гээд Ерөнхий сайдад болон Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэв.
Мөн Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, энэ хүрээнд зохион байгуулах өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтуудыг товлоход талууд анхаарахаар тохиролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 6 )
За да них найдаад хэрэгүй л байх шүү. 6,7-р сараас наашгүй дээ. Орос ах нарын вакциныг анх гаднын орнууд тоохгүй байх үед манайд хандаж хөнгөлттэй үнээр ав, зээлээр ав гэхэд нь манайхан дундаас цавчаа гарахгүй юм байна гээд буруу хараад сууцгаачихсан шүү дээ. Одоо орос вакцин магнаг болжээ. Орос ах нар бидэнтэй тоож харьцахгүй л дээ. Өмнөхөө мартаагүй байгаа
tulburiig ni hiigeeche\nzugeer avchih sanaatai hugatsaa aldaad baih yum\n
32000 ИРГЭН ОДОО БОЛТОЛ 300.000 ТӨГРӨГӨӨ АВААГҮЙ БАЙНА. БАНКУУД МӨНГӨГҮЙ, ТӨРИЙН САНГААС ИРСЭН САНХҮҮЖИЛТ ДУУССАН ГЭЖ БАЙНА ГЭНЭ. ДАХИЖ САНХҮҮЖИЛТ ХИЙГДЭЭГҮЙ ГЭЖ БАЙНА ГЭНЭ. ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ?? ХУДЛАА ЯРИЛГҮЙ ҮЛДСЭН ИРГЭДИЙН 300.000 ТӨГРӨГИЙГ ӨГӨӨЧЭЭ !!!
С.Баяр байсан бол шууд авчирах байсан байх шүү
Спутник V вакцин өнгөрсөн 7 хоногт багтаад ирнэ гэсэн яаса юм болоо ????
баярлалаа, Ерөнхий сайдад Спутник вакциныг хүлээж байгаа маш их хүн байгаа шүү. Хрудан авчрах хэрэгтэй байна.