Дээд шүүхээс АН-ын даргыг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.04.27/ болно.

Уг хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу тус хуралдаанаар зарим намын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтүүд, Иргэний Зориг Ногоон намын хүсэлт болон Ард Түмнээ Хайрлая намын хүсэлтийг тус тус хэлэлцэх юм. 

Сонирхуулахад, АН-ын хувьд дотроо хуваагдаж, хоёр талд намын даргын сунгаагаа явуулж, тус бүртээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл нар намын даргын сунгаанд ялалт байгуулж, түүнийгээ баталгаажуулахаар Улсын Дээд шүүхэд хүсэлтээ хүргүүлээд байгаа бөгөөд уг асуудлыг өнөөдөр эцэслэхээр болжээ.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.48) 2021 оны 04 сарын 27

Намын асуудлыг шүүх шийдэхгүй, буцаана. Хууль нь тийм юм чинь.

0  |  0
Top