Өмнөд Солонгосын жүжигчин, 73 настай Юн Ё Жон “Минари” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртсэн.
Шилдэг туслах дүрийн шагнал ази эмэгтэйд очсон нь энэ жилийн Оскарын онцлох үйл явдлуудын нэг байлаа. Юн Ё Жон Америкийн кино академийн дээд шагналд нэр дэвшсэн болон ялагч болсон анхны солонгос жүжигчин юм.
Түүний тухай мэдээлэлтэй танилцъя.
Юн Ё Жон 1947 оны зургаадугаар сарын 19-нд БНСУ-ын Кэсонд төрж, Сөүлд өссөн.
“Минари” кинонд бүтээсэн дүрээрээ Оскар, BAFTA болон Америкийн дэлгэцийн жүжигчдийн холбооны Шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн. Мөн уг дүрээрээ Critics’ Choice Movie Awards-д нэр дэвшсэн билээ.
Түүний тоглосон бүтээлүүдээс 2010 онд Азийн киноны Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг авчирсан “Гэрийн үйлчлэгч” кино, 2012 онд дэлгэцнээ гарсан “Мөнгөний амт” кино, 2016 онд үзэгчдийн хүртээл болсон “Тhe Bacchus Lady” кино нь алдартай.
Тэрбээр 1966 онд Ханьян их сургуулийн солонгос хэл, уран зохиолын нэгдүгээр курсийн оюутан байхдаа кино урлагт орж, сургуулиа орхижээ.
Юн Ё Жон 1975 онд карьерынхаа оргил үед жүжигчний замналаа орхиж, дуучин Жо Ён Намтай гэрлэж байв. Мөн АНУ-д цагаачилжээ.
Харин 1984 онд тэрбээр БНСУ-даа эргэн ирж, кино урлагтаа дахин орсон.
Юн Ё Жон, Жо Ён Нам нар 1987 онд салжээ.
Тэрбээр Оскар гардан авахдаа кино урлагтаа эргэн орохыг дэмжсэн хоёр хүүдээ талархал илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 6 )
хөгийн солонгос
Мундаг жүжигчин шүү
Би ийм гоё хөгшчүүдэд хайртай. Нээлттэй сэтгэлгээтэй, биеэ гоё авч явдаг.\n73 нас бол ид халгиж цалгиж байдаг гоё нас гэдгийг харуулж чадаж байна.\nГоё байнаа
ажаатай адилхан юм
goe umaa
ёстой мундаг,74 нас гэдэг чинь залуу нас