Хэн нь ялж, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА болох вэ!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Өнөөгийн парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа улс төрийн хоёр дахь хүчин болох АН-ын дотоод хагаралд өнөөдөр /2021.04.27/ Улсын Дээд шүүх цэг тавина.

Өөрөөр хэлбэл, хоёр талд намын даргын сунгаанд ялалт байгуулсан М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын хэн нь АН-ын хууль ёсны дарга болж, тамга тэмдгээ албан ёсоор эзэмших вэ гэдэг маргааныг эцэслэж, шийдвэрлэнэ. 

АН-ын хувьд дотроо хоёр хуваагдаад удаж байна. Нөгөө талаараа УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын хэнд нь АН-ын даргын жинхэнэ тамга, тэмдэг байгаа нь тодорхойгүй явсаар өнөөг хүрчээ. Тэд намын даргын суудал, түүнийг батлах тамга, тэмдгээ булаацалдаж, тэрхүү тэмцэл нь шүүх дээр очсон ч хэн нь ч албан ёсоор АН-ын даргын тамга, тэмдгийг авч чадаагүй байдаг. 

Нам нь дотроо С.Эрдэнийн тал, Ц.Тувааны тал гэж хуваагдсан шиг ээ АН-ын дараагийн даргыг сонгох сунгаа ч хоёр талд зэрэг шахам явагдсан. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талаас АН-ын даргаар М.Тулгат ялалт байгуулсан бол УИХ-ын гишүүн Ц.Тувааны талаас АН-ын даргаар О.Цогтгэрэл тодорсон байдаг. Ингэснээр АН-ын даргын суудал, түүнийг батлах тамга, тэмдгийг С.Эрдэнэ, Ц.Туваан нар биш М.Тулгат, О.Цогтгэрэл нар булаацалдаж эхэлсэн билээ. 

Хоёр талд ялалт байгуулсан М.Тулгат, О.Цогтгэрэл нар хоёулаа албан ёсоор АН-ын дарга болж, тамга тэмдгээ эзэмшихээр Улсын Дээд шүүхэд хүсэлтээ хүргүүлсэн. Харин тэдний хүсэлтийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ. 

Хэрэв АН-ын даргад М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэнийг нь ч бүртгэхээс татгалзах аваас ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэх, оролцох боломжгүйд ч хүрэх эрсдэлтэй билээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.156.20) 2021 оны 04 сарын 27

Баттулга нөлөөлөх байх аа

0  |  0
Зочин(192.82.69.80) 2021 оны 04 сарын 27

Шуух хэнийх нь ч талд шийд гаргаж чадахг уй ээ, ер нь тэгээд энэ чигт нь явуулаад байх сонирхол олон хунд байгаа ш дээ, тиймээс еерсдее л дотроо учраа олох хэрэгтэй

0  |  0
Зочин(203.91.115.48) 2021 оны 04 сарын 27

АН- д олигтой юм байдаг юм уу. Дандаа хог шаарууд орчихсон юм шиг харагдах юм. Хулгайчуудын угшилтай учраас удам муутай хүний хүүхэд шиг л байна даа. Хулгайчын хүүхэд хулгайч л болдог.

0  |  0
зочин(192.82.78.114) 2021 оны 04 сарын 27

Ер нь бол хэнийг нь ч бүртгэх хууль зүйн үндэслэл байхгүй л дээ, АН дотроо л учраа олж нэг нам болж байж бүртгүүлэх ёстой.

0  |  0
Галаа (64.119.18.201) 2021 оны 04 сарын 27

ХЭН НЬ Ч ЯЛАХГҮЙ БУЦААНА

0  |  0
Zochin(202.126.90.145) 2021 оны 04 сарын 27

Tyvaan.

0  |  0
иргэн(103.212.117.185) 2021 оны 04 сарын 27

АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа. Тэр Туваан юу ч биш.Буянгүй хүнд олз хэрэггүй гэгчээр намын хурлаа хуулийн дагуу хийж чадаагүй.Баттулга хэн нэгэнд ГАВЪЯАТ зүүж байгаад намын даргыг тодоруулахчих бол шүү дээ.

1  |  1
Top