НҮБ-аас Монголын энхийг сахиулагчдыг онцолжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Өмнөд Судан Улсын Жам Жанг суурингийн ойролцоо НҮБ-ын хүмүүнлэгийн ажилчид руу 50 орчим зэвсэгтэй хүмүүс дайрсан явдал саяхан болжээ.

Энэ үеэр Монголын түргэн байрлах хүчний дайчид хэргийн газарт даруй очиж, ажилчдыг хамгаалан хүчирхийлэл даамжирхаас сэргийлж, шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Уг явдалтай холбогдуулж “Thank you #Mongolia! Өмнөд Суданы иргэд Монгол Улсад талархаж байна” хэмээн НҮБ-ын цахим хуудсанд бичжээ. 

БНӨСУ-д Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийнхэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэд дэлхийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаагийн нэг жишээ нь энэ юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэгээ(192.82.85.57) 2021 оны 04 сарын 28

Хүү минь яваа юмсан .ийм мэдээлэл сонсохоор та бүхнээр бахархах юмаа аижтлт

0  |  0
Зочин(202.126.90.119) 2021 оны 04 сарын 27

Огшчихлоо байна, мэргэжлийн цомхон армитай болмоор байна, хугацаат цэргийн алба хаагчдыг зөвхөн хил дээр алба хаалгая,\n300 хоног хил дээр 2 сарын гэрийн чөлөө байхаар. 2 хуваагаад л эдлүүлчихнэ биз. Тэгвэл дэглэлт энэ тэр асуудал чинь арилна шүү.\nШинэ цэрэг яваад очиход шоронгийн хянагч шиг тосч авдаг бага дарга нар байгаа шүү.

0  |  0
45(203.91.112.133) 2021 оны 04 сарын 27

Энэ мундаг залуучуудаа л арми даяараа алдаршуулж баймаар байна. Арми гэж хоцрогдлын туйл, цэрэг үхчихээр ар гэрээс нь нэхэх хүнгүй гээд хээв нэг яриад сууж байна гэх юм

1  |  0
(66.181.189.94) 2021 оны 04 сарын 27

manaach

1  |  0
Z(202.9.46.61) 2021 оны 04 сарын 27

Гоё шүү манай дайчид

4  |  0
Top