Сагсан бөмбөгийн спортын мастер Баянжавын Даваажав зуурдаар таалал төгсөж, нөхөж баршгүй гарз тохиолоо.
Б.Даваажав нь сагсан бөмбөгийн спортоор бага наснаасаа хичээллэн, өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, улмаар Монголын бүх түвшний тэмцээнд аваргын алтан медалийг хүртэж байсан Сагсан бөмбөгийн лигийн шилдэг тоглогчдын нэг байлаа.
Тэрээр өсвөр үеэс Монголын шигшээ багийн тоглогчоор шалгарч, Олон улсын тэмцээнүүдэд Монголын Улсынхаа нэрийн өмнөөс өрсөлдөж байсан ба Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг хүртэж байлаа.
Б.Даваажавын эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 1 )
Корона юу?