Говь-Алтай аймагт ХОЁР ХҮН осгож, амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Говь-Алтай аймагт хоёр хүн осгож, нас барсан хэрэг гарчээ.  

Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр /2021.04.26/ 08:40 цагт Говь-Алтай аймгийн Чандмань сумаас 20 км зайд Хүнхэрийн ам гэх газар хоёр хүн нас барсан байна гэх дуудлага, мэдээлэл байна. 

Шалгалтын явцад тус аймгийн харьяат 40 настай, эрэгтэй Г болон 21 настай Б нар тус аймгийн Эрдэнэ сумаас Чандмань сум руу тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэхэд цаг агаарын нөхцөл байдал муу, цасан шуургатай, том тэрэг явах боломжгүй байсан тул авто машинаа үлдээж, явганаар алхах замдаа осгосон байж болзошгүй нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. 

Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт үргэлжлүүлж байна. 

Иймд иргэд олон нийт хөдөө орон нутагт зорчихдоо, эсхүл орон нутагт аймаг, сумдын хооронд явганаар явах, тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж байх, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангах, шаардлагагүй бол аль болох хөдөлгөөнд оролцох, зорчихгүй байхад анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H(202.126.90.102) 2021 оны 04 сарын 27

Lalriin Alban tushaaltnuudaa khslaschee! 1 r angiin yoo bodoj chadskhgyi, ysehlrj undhdag balai yumnuud datga bolchikhoor chini uls oron sonolgyi yakhavdee! Berkhiin galch zaluugasr ES tavisnaas khoish Tenger lus khilegnej 100 khynii amind khyrlee! Tsaashaa ingeed l yavskh uu? Mashin khorikhoos oor chadvargyo! Tegsen kherner oorsdoo 200 570 aa unaad, rkhner ni aav eeje emnelegt ergeed, yavad bdag! Yagasd bgaa khulgaichuud be?

0  |  0
Top