Улсын Нэгдүгээр төв эмнэлэг коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж байгаа билээ.
Харамсалтай нь, тус эмнэлгийн Ковид-19-ийн эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж, нас барсан хэрэг өнгөрсөн шөнө гарчээ.
Цагдаагийн байгууллагад энэ тухай “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу дөрөвдүгээр сарын 29-ний 00:20 цагийн үед ирсэн аж.
Талийгаач тус эмнэлэгт сувилагчаар ажилладаг байсан бөгөөд "Улаан бүс"-д ажиллаж дуусаад, зургаан давхар дахь "Ногоон бүс"-ийн хэсэг рүү очсон байна.
Хэргийн шалтгаан нөхцөлийг СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )