БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүн ба байгалийн хувь заяаны нэгдлийг хамтдаа бүтээхийг уриаллаа

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

Энэ сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад Бээжин хотоос цахим хэлбэрээр оролцож, "Хүн ба байгалийн хувь заяаны нэгдлийг хамтдаа бүтээх нь" сэдэвт илтгэл тавилаа.

Ши Жиньпин дарга дээд хэмжээний уулзалтын үеэр хүн, байгаль зохицон орших өнцгөөс олон улсыг зоригтойгоор хариуцлагыг үүрч, хамтран хичээж, хүн ба байгалийн хувь заяаны нэгдлийг хамтдаа бүтээхийг уриалан, дэлхий нийтийн байгаль орчны засаглалыг бэхжүүлэх Хятадын хувилбарыг дэвшүүллээ. Тэрээр мөн “хүн ба байгалийн хувь заяаны нэгдэл” үзэл баримтлалаа системтэйгээр тайлбарлаж “баримтлах зургаан зарчим”-ыг танилцуулав. Үүнд,

Нэгдүгээрт, хүн, байгалийн зохицон хамтран оршин тогтнохыг баримтлах. Хүн төрөлхтөн байгаль орчноо хүндэлж, зохицон дагаж, хамгаалах ёстой. Байгаль, экологийн орчноо нүдээ хамгаалахтай адил хамгаалж хүн, байгаль хамтран орших шинэ бүтцийг хөгжүүлэн бүрдүүлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, ногоон хөгжлийг баримтлах. Экологийн орчныг хамаалах бол үйлдэрлэх хүчээ хамгаалж буй хэрэг. Экологийн орчныг сайжруулах бол үйлдвэрлэх хүчээ хөгжүүлж буй хэрэг. Эдийн засаг, эрчим хүч, үйлдвэрлэлийн бүтцийн шинэчлэлийг эрчимтэй хөгжүүлж, экологийн таатай орчныг дэлхий нийтийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур болгох хэрэгтэй. 

Гуравдугаарт, сиитемтэй засаглалыг баримтлах. Экосистемийн зүй тогтлын дагуу, байгаль орчны бүх хүчин зүйлийг бодолцон төлөвлөж, улмаар экосистемийн эргэлтийн чадавхийг бэхжүүлж, экологийн тэнцвэрийг хадгалах зорилтдоо хүрэх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, хүн төвийг баримтлах. Байгаль орчин хамгаалал, эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг арилгах зэргийн зохицолдоотой өсөлтийг эрэлхийлж, ногоон хөгжлийн шилжилтийн явцад нийгмийн шударга байдлыг биелүүлж, бүх ард түмний ололт, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Тавдугаарт, олон талт үзлийг баримтлах. Олон улсын хууль дүрэмд үндэслэн, шударга ёсыг гол зорилтоо болгож, үр дүнтэй үйл ажиллагаанд чиглэн НҮБ цөм бүхий олон улсын тогтолцоог хамгаалж, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенц” болон “Парисын хэлэлцээр”-ийн зорилт, зарчмыг мөрдөх хэрэгтэй. 

Зургаадугаарт, нийтлэг бөгөөд ялгаатай хариуцлагатай байх зарчмыг баримтлах. Хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулсан хувь нэмрийг бүрэн хүлээн зөвшөөрч, тэдний тулгарсан бэрхшээл, анхаарал хандуулдаг асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй. Хөгжингүй орнууд илүү зориг сэтгэл, үйл хөдлөлтэй байж, хөгжиж буй орнуудад санхүү, техник, чадамж нэмэгдүүлэх бүтээн байгуулалт зэрэг тал дээр бодит дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.

Хятад улс дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хэзээ ч хойш сууж байгаагүй. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга Хятад улс нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 2030 оноос өмнө дээд цэгтээ хүргэж, 2060 оноос өмнө бүрэн саармагжуулна гэдгийг дахин нотолсон. Энэ бол Хятад улсын гаргасан том бөгөөд чухал стратегийн шийдвэр. Хятад улс үүний төлөө шаргуу хичээж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд өндөр ач холбогдол өгч том гүрний үүрэг хариуцлагыг сайн биелүүлэх болно.

Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд. Хятадын тал экологийн орчныг сайжруулах хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын ард түмэнд үр өгөөжийг хүргэхээр Монголын талтай хамтран хичээхэд бэлэн байна. Мөн дэлхий нийтийн байгаль орчны засаглалыг хөгжүүлэхийн төлөө олон улстай хамтран ажиллаж, хамтын хичээл зүтгэл гаргахад бэлэн байна. 

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.222) 2021 оны 04 сарын 30

Битгий хуц өмхий вирус тараагч данжаадаа.

0  |  0
Top