Тэгвэл Засгийн газраас өгч буй мэдээллээр өнөөдөрт багтан сөрөг нэхэмжлэлээ гаргах гэж байна.
Тодруулбал, “Засгийн газар байр сууриа хамгаалсан хариу тайлбараа, сөрөг нэхэмжлэлийн хамт гаргах төслийн бичиг баримт бэлэн болсон. Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зүгээс хугацаандаа материалаа өгөхөөр ажиллаж байна. Өнөөдрийн дотор багтаад өгнө” гэв.
Арбитрын маргаан зардал ихтэй, хугацааны хувьд хэргийн онцлогоос шалтгаалан багагүй хугацаа шаарддаг болохыг өмнө нь Монгол Улсын Засгийн газартай холбогдох хэд хэдэн хэргийн шийдвэрлэлтийн явцаас бид харж байсан.
Тэгвэл Оюутолгой төсөлтэй холбоотой уг маргааныг шүүх арбитрын хурал 2022 оны наймдугаар сард болж, 2023 оны эхний хагаст шийдвэр гарах байх гэсэн хүлээлт Засгийн газарт байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )