У.Хүрэлсүх: Шударга ёсны тэмцэлд ҮРГЭЛЖЛЭЛ бий

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.05.02/ хуралдаж, Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр болсон. 

Үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэрийг намын Бага хурлаараа хэлэлцэж, дэмжсэнээр ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшин өрсөлдөх эрхээ авлаа

МАН-ын дарга,  Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн МАН-ын Бага хурлын Х хуралдаанд  хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Манай улсын эрхэм хүндэт ард иргэдээ

Эрхэм журмын нөхөд өө,

Надад итгэл найдвар хүлээлгэж, өндөр хариуцлага үүрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн Монгол ардын намын мянга мянган гишүүд дэмжигчид, намын Бага хурлын эрхэм журмын нөхөд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна.

Бид нийгэмд шударга ёсыг тогтоох, сайн засаглалыг төлөвшүүлэх талаар  олон жил ярьж, зохих ажлуудыг хийсэн боловч санасан хэмжээнд хүрч чадаагүй байна.  Шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах учиртай. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж, мөрөөдөж, бас шахаж шаардаж байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.

Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр.

Би парламентын танхимд шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж нэгэнтээ хэлж байсан. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус, шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм.  Ийм учраас хууль, шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлэн атгадаг, гэм зэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж хилс хэрэгт хэлмэгдүүлдэг, ард иргэдээ тамлан зовоодог, улс төр, эдийн засгийн зорилгоор хууль ёсыг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдлийг таслан зогсоож, зөвхөн хуульд захирагдан ажилладаг хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгохын төлөө хүчин зүтгэх болно. Үүнээс л шударга ёс эхлэх учиртай.

Мөн Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх явдал шударга ёсны бас нэг зарчим юм. Сүүлийн жилүүдэд явуулсан шударга ёсны төлөөх тэмцлийн үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Багануур”, “Бор-Өндөр”, “Асгат”, “Салхит”, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авлаа.

Үүний үр дүнд ахмад буурлуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тог цахилгаан, дулаан, уур, ус, хогны зардлыг төрөөс хариуцаж, сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, иргэн бүртээ 300 мянган төгрөгийн дэмжлэг олголоо.  Энэ бүхэн цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ард иргэдийн маань амьдралд зохих тус нэмрээ үзүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн түүнчлэн ард түмний өмч хөрөнгө болох Тавантолгойн ордын ноогдол ашгийг иргэн бүрт хүртээх болсон нь Монгол хүн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн болж байгаагийн эхлэл боллоо. Энэ бүхэн та бидний шударга ёсны төлөө хийсэн тэмцлийн үр дүн байлаа. Цаашид Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн гэрээг шинэчлэн сайжруулж,  Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө Төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно. Энэ ажлыг нэн даруй хийх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна.

Миний бие Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө төр засаг, ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэх болно.

Эрхэм нөхөд өө,

Ард түмнээ талцуулж хагалдаг бус эв эеийг эрхэмлэн дээдэлдэг Ерөнхийлөгч байхын төлөө би нэр дэвшиж байна. Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын тулгуур багана бол үндэсний эв нэгдэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалагч байх ёстой.

Бид цөөхөн Монголчуудаа мууд уриалдаггүй, муухайд хутгадаггүй, үймээн самуун үхэл хагацал руу турхирдаггүй, талцуулан хуваадаггүй, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой.  

Монголчууд эвлэж нэгдсэн цагтаа ямагт сэргэн мандаж, эвдэрч бутарсан үедээ үргэлж уруудан доройтож ирснийг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн. Учир иймд ард түмнийхээ эв нэгдлийг ямагт сахин хамгаалж, Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн ардчилсан төрөө бэхжүүлж, парламентын засаглалыг улам төгөлдөржүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно.

Энэ жил манай улсад Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхэт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байна.

Тусгаар Монгол Улсаа байгуулахын төлөө тэмцсэн нэгэн зууны агуу түүхээ бид хамтдаа тэмдэглэж байна. Өнөөдөр Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ гээд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орны дийлэнхтэй нь стратегийн түншлэлтэй болоод байна. Мөн манай улс НҮБ-ын мандат дор 2002 оноос хойш 15 удаагийн энхийг сахиулах ажиллагаанд 18 мянга гаруй цэнхэр дуулгатан цэргүүдээ оролцуулсан нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжиж, гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Миний бие ард түмнийхээ итгэл найдварыг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол НҮБ болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, стратегийн түнш орнууд болон гуравдагч хөршүүдтэйгээ үр өгөөжтэй найрсаг харилцааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган идэвхитэй ажиллана.

Даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол хэмээн дангааршин оршихын үндэс нь бидний үүх түүх, өв соёл, хэл бичиг, зан заншил, нүүдэлчдийн соёл иргэншил юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, өв соёл, үүх түүхээ сурталчлан таниулж, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх, залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно.
Миний бие эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж, агуу түүх, өв соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулж, ард түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн Төрийн тэргүүн байхын төлөө хичээн зүтгэх болно.

Эрхэм нөхөд өө,

Миний бие эхэлснээ дуусгаж, хэлснээ хэрэгжүүлэхийн төлөө нэр дэвшиж байна.

Төрөлх сайхан Монгол эх орноо бусдаас хараат бус хүчирхэг эдийн засагтай, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах бодлогын эхлэл нь Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих явдал юм. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэсэн ардын сайхан үг бий.  Сүүлийн жилүүдэд та бидний эхлүүлсэн Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, Байгалийн хийн хоолой, Цэвэрлэх байгууламж, Саарал усны үйлдвэр, Сайжруулсан түлшний үйлдвэр, Шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, автозам, төмөр замын салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ улам эрчимжүүлж, үр дүнг нь үзэх шаардлагатай байна.  Үүний зэрэгцээ хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг, аж үйлдвэржсэн экспортлогч орон болох зорилтоо бодит ажил хэрэг болгохын төлөө УИХ, Засгийн газрыг бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно. Дээрх зорилт бодлого хэрэгжсэнээр олон мянган хүн ажлын байртай болж, Монгол хүн ажилтай орлоготой, ирээдүйдээ итгэлтэй байх нөхцөл боломжийг бүрдүүлнэ хэмээн тооцож байна.  Мөн улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал улам батжин бэхжиж, хүчирхэгжин хөгжих шинэ боломж, үндэс суурь тавигдах болно. Энэхүү том бүтээн байгуулалтын ажлыг ажил хэрэг болгоход манай улсын баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн маань уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаа нэн чухал билээ. Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн бас нэгэн үндэс суурь нь байгаль дэлхий, уул усаа хайрлан хамгаалж, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах явдал гэдгийг байнга санаж, төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох явдал чухал байна.

Монгол хүн бүрийн зүрх сэтгэл эх орныхоо сайн сайхны төлөө цохилж байдаг гэдэгт би бат итгэдэг.  

Монголчууд бидний дайсан болсон ажилгүйдэл, ядуурал, архидалт, хүчирхийлэл,  гэмт хэрэг, авлигын эсрэг ард түмнээрээ хүчээ нэгтгэн хамтдаа тэмцэх зайлшгүй шаардлагатай байна.  Үүнийг л бид төр засаг, ард түмнийхээ хамтын хүчээр ялан дийлж чадах аваас ард иргэд маань аз жаргалтай, сэтгэл хангалуун тэгш дүүрэн амьдрах боломжтой Шинэ Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх болно.  

Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс орны бүрэн эрхт байдлыг хангах үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын зохистой тэнцвэрийг хангаж, үндэсний эв нэгдлийг дээдлэн, нийгмийн зөвшилцөл ойлголцолд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм. Төрийн тэргүүн нь Монголын ард түмний үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байхын зэрэгцээ Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Миний бие ард түмнийхээ итгэл найдварыг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэхүү нэн хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй албыг нэр төртэй хашиж, эхэлснээ дуусгаж, хэлснээ хэрэгжүүлэн, төрийн хуулийг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө чинхүү сэтгэлийг барин чөмгөө дундартал хичээн зүтгэх болно гэдгээ та бүхэндээ илэрхийлье.

Буурал дээдсийн цог хийморь түшиж,

Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

Монгол Улсын төлөө зүтгэе.

Сэтгэгдэл ( 95 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.74.19) 2021 оны 05 сарын 05

Ерөнхий сайд болохд нь овоо хүн бн гэж нээх баярлаж билээ одоо больсон худлаа гаруудын нэг

0  |  0
sandag(202.9.47.16) 2021 оны 05 сарын 05

shudarga gedeg vg yamarch vne tsenegvi bolloo hamgyn shudarga bus hvmvvs amny unshlaga bolgosoor utgyg nifty alduullaa

0  |  0
зочин(103.229.122.35) 2021 оны 05 сарын 05

Хариуцлага хүлээгээд огцорлоо гэсэн дээ.Хариуцлага чинь энэ хүрээд дуусч байгаа юм уу.Нэгэн банкаар казинодсон.Ерөнхийлөгч болчихвол утсаараа казинодчих байх өө.Хариуцлага гэдэг нэг албанаас нөгөө албан тушаалд авирч очихыг хэлдэггүй л юм даа.Үнэхээр хошин шог зохиол боллоо доо

1  |  0
Jak(202.126.89.45) 2021 оны 05 сарын 05

Гоё пизда шүү.

1  |  0
сонгогч(202.9.47.59) 2021 оны 05 сарын 04

Эх орноо харийнханд зарж тэднээс амь гуйж гутамшиг болдоггүй, хар хэрээ шиг гуагладаггүй, шударга ёсыг устгадаг бус тогтоодог, ард түмнээ бослого, тэмцэлд уриалан хагаралдуулдаггүй, шударга бусын хонголыг гүнзгийрүүлэн ухдаг бус, түүнийг нураах зоригтой, эх орныхоо хөгжлийг 10 жилээр ухраадаг бус урагшлуулдаг, монголын хөгжилд тус болох бүтээн байгуулалтуудыг дэмждэг, юу бүтээж чадахаа нотлон харуулсан, эх орноо гэх сэтгэлтэй тийм хүнийг сонгох ёстой. түүнээс биш манай танай нам гэдэг нь энд огт утгагүй, хор хөнөөлтэйг бид сүүлийн 12 жил хангалттай харлаа. Ийм л ерөнхийлөгч Монголд хэрэгтэй

1  |  1
монгол(66.181.184.182) 2021 оны 05 сарын 04

дэмжиж байгаа шүү өөр аавын хүү алга тэмцлээ гүйцээ эх оронч минь МАНАН бүлэглэлийг дахин босохгүй болгоорой

1  |  2
Зочин(66.181.189.218) 2021 оны 05 сарын 05

Ингээд л үлгэр яриад

3  |  0
zochin(66.181.190.41) 2021 оны 05 сарын 03

Одоо нөгөө үнэн ба зөв намын дарга Отгонбаатар гээд нөхөр Хүүкийг дахиад огцруулах гээл тавчик халадаа бэлдчихсэн л байгаа шүү хахаха.

0  |  0
zochin(66.181.190.41) 2021 оны 05 сарын 05

Хүүк нэрээ хөөдсөөн. Еөк болгоод дэмий байхөө. Аягүй сайхан юм амлаж гарч ирэнгүүтээ талбай дээр нэг тавчиктай нөхөр жагсаал зохион байгуулангуут өөрөө огцорч бас бөөн будлиан болгоно.

3  |  0
Заагч(202.9.47.18) 2021 оны 05 сарын 05

Хятад вакцинд уусаж шингэсэн живж үхсэн ард түмнийг вакцинаар устгах хятад бодлогыг амжилттай хэрэгжүүлэгч хог хүк новшийг ялзарсан МАН дарангуйлалтай нь устгах ёстой вакцинаа сонгох амьд эрүүл явах хүний эрх өнөөдөр хог хужаа вакцинаар Монгол хүний эрүүл мэнд амь нас туршигдаад дуусах юм байна аймаар эмгэнэлтэй сүйрэл Монголыг устгаж байна юу яасан сонгууль хог хүкийг сонгох.

2  |  0
Заагч(202.9.47.18) 2021 оны 05 сарын 05

Хүк өөрөөсөө мөнгө өгөөгүй шүү дээ малнуудаа бид Монгол улсын иргэд байгалийн баялгаа хүртэх ёстой тиймдээ ч тэр л мөнгийг ямар ч ерөнхий сайд байсан иргэддээ олгоно хүк сайн болоод өгчихсөн ч юм биш шүү хүнээ таниа манайхан өчигдөрхөн биднээс нүүрээ буруулж огцорч жүжиглэчихээд маргааш нь яаж ичихгүй ерөнхийлөгчид дэвшиж чадаж байнаа.Алтанхуяг гишүүн яагаад огцорч зугатаад байнаа хүкээ битгий огцор юунаас айв арай ерөнхийлөгчид зүтгэх гэж байгаа юу арай үгүй биз дээ гэж байсан үнэхээр мэдэж байж хүк новшийн багны цаадах үнэн дүр төрх энэ хулгайч хүкийг бүү сонгоорой ард түмэн минь.

2  |  0
Заагч(202.9.47.18) 2021 оны 05 сарын 05

Хог хүк-д хэн итгэх юм цасан шуурганд гэртээ орчих эсвэл ир үерт өөрийгөө бөөцийлөөд уснаас хуурай холдох эх орноо огт бодохгүй худалч хулгайч хуурмаг хүк-г хэн сонгох вэ? Хүк новшид албан тушаал амбиц хэрэгтэй ард түмэн ямар ч хэрэггүй өнөөдөр тийм л байна маргааш тийм л байна та нарын мал сонголт ийм л эмгэнэлтэй байдаг тиймдээ ч ядуурсан иргэдтэй баяжсан хулгайч улс төржидтэй үүрд л байгаад сөнөнө.

2  |  0
Заагч(202.9.47.18) 2021 оны 05 сарын 04

Энхбаяр бол их өрийг тэглэсэн мундаг сайн хүн одоо хүк новшид шахагдаад намах нийлүүлж зөнөгтлөө.

0  |  1
Заагч(202.9.47.18) 2021 оны 05 сарын 05

Хогийн худалч хулгайч хуурамч өвлийн ид хүнд үед жүжиглэж огцордог хогийн новш хүк зайлаа.

3  |  0
zochin(202.180.216.83) 2021 оны 05 сарын 05

Ene shijgiin yumiig harahaas ch durgyi hyreed bh yum HULGAICH NOHOINUUD

2  |  0
иргэн Б.Цогт(66.181.178.101) 2021 оны 05 сарын 03

Багабанди Элбэгдорж болон 2016 оноос өмнөх ЕС-ууд ялангуяа Алтантуяа билүү хуяг ч билүү Сайханбалаг билүү билэг билүү С.Баяр. Энхсайхан бас 2 удаа ЕС хийсэн Элдэв билүү Элбэг ч билүү нэрийг сайн санахгүй байна эд нарын юу хийснийг манай сэтгүүлчид нэг бүрчлэн асуугаад ард түмэндээ сонордуулаач.Харин Н.Энхбаяр чинь Элбэгдоржтон энэ тэрд балбуулаад байсан Мянганы зам,хүүхдийн үдийн цай.Оросын их өр гээд бас арай зүгээр идээгүй юмуу даа.Дээрх нөхдүүдийн 10,20 жил хийсэн ажлыг энэ ЗГын өнгөрсөн 5 жилийн ажилтай харьцуулаад саналаа өгчих .Дэмий чалчигчид сайн бод.өөрсдөө мэд

0  |  0
Зочин(203.91.115.48) 2021 оны 05 сарын 04

Риотинтогийн монгол захиралын монголын байглийн баялгаас авч байгаа сарын цалин урамшуулал сард 339 сая төгрөг ахмадын минь сарын тэтгэвэр 350 мянган төгрөг Энэ шудрага ёс мөн үү

1  |  0
51(202.21.109.52) 2021 оны 05 сарын 05

bultachdag evgyi gar da

2  |  0
unenbayar(202.9.40.72) 2021 оны 05 сарын 04

heden jil nar uzehgui popiin toglolt uzehne de

1  |  0
sodoo(202.9.40.72) 2021 оны 05 сарын 04

une tsenegui eok gedgee sanaj yawaarai da har mashin mine

1  |  0
unenbayar(202.9.40.72) 2021 оны 05 сарын 04

haanii alab halaatai sain idej daraa ne shorond

1  |  0
зочин(192.82.81.172) 2021 оны 05 сарын 04

Шизотой новш. Боловсролгүй, зодооч бага дарга.

2  |  0
үнэн(64.119.23.215) 2021 оны 05 сарын 05

Сүйрүүлсэн улсынхаа эцсийн амийг тасалах нь л дээ энэ Хүрэлсүх

2  |  0
Сүүгий(66.181.161.73) 2021 оны 05 сарын 04

Хүрэлсүхээ дэмжиж байна.Хийсэн ажилтай хэлэх үгтэй мундаг хүн шүү.Амжилт хүсье заавал ялаарай

1  |  4
Рпе(202.126.90.103) 2021 оны 05 сарын 05

Битгий ШАА Тэнэг ТОПОРЬ хол очиж солиор

3  |  1
zochin(1.75.7.155) 2021 оны 05 сарын 04

Mgl shine erunhiilgch uu songson ene hun Mgl.d ih ajil hh hun ... olon muur.d bgaa uls huduu heer ganthaar muurj muruudu Mgl zaluu ulsad ajil hiideg erch huchtei erunhiilgch heregtei Mgl ireedui erunhiilgch Xurelsuhd amjilt Mgl zaluuch.d bugd demjej hamdaa eh ornoo thethegluultheei

0  |  1
иргэн(192.82.91.37) 2021 оны 05 сарын 05

Шудрага ёс гэдэг үгээр амаа битгий зайлаад бай Хүрэлсүгээ.Чамд шудрага ёс ярих ёс суртахууны эрх байна ууСү. Батболдын сүүдэр минь..

5  |  0
Наранцэцэг(198.154.91.134) 2021 оны 05 сарын 04

Алтанхуягаас хол дээр хүндээ Хүчээ нэгтгэнээ

0  |  3
Зочин(45.57.201.181) 2021 оны 05 сарын 04

бүтэн итгэл, бүрэн хариуцлага-МАНдуулнаа

0  |  2
Зочин(45.57.200.147) 2021 оны 05 сарын 04

Маш ухаалаг сунгалт хийжээ энэ хүрэлсүх шуналгүй улсаа тонож идэе гэсэн бодолгүй зөв санаатай хүн шүш

0  |  3
зочин(45.72.46.224) 2021 оны 05 сарын 04

Монгол Улсын Засгийн газар айл өрх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэглээний цахилгаан, дулаан, уур ус, хог хаягдлын зардлыг тодорхой хугацаанд төрөөс хариуцаж, нийт 230 гаруй мянган айл өрхийн хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулсан.

0  |  1
зочин(45.72.91.33) 2021 оны 05 сарын 04

У.хүрэлсүх хор нь гарсан улс төр шүү, цадаж ханахаа мэдэхгүй бусад шиг хүн биш

0  |  1
зочин(45.72.47.67) 2021 оны 05 сарын 04

Монгол Улсад шударга ёс ус, агаар шиг хэрэгтэй байна. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгоё

0  |  1
Мөнхцэцэг(138.128.88.208) 2021 оны 05 сарын 04

Хүрэлсүхийн хийсэн ажлыг ардтүмэн мэднэ

0  |  1
Zochin(188.156.90.19) 2021 оны 05 сарын 04

Chi MUU HUDALCH, HULGAICH, LUIVARCHIN, EH ORNOO HUDALDSAN, HADGALAMJ BANKNII 14 TERBUMAA TULCHUHEED ERUNHIILUGCH BOLOOROI.

1  |  0
зочин(45.72.90.173) 2021 оны 05 сарын 04

ядарсан зүдэрсэн иргэдээ дэмжиж ажилладаг маш оновчтой шийдвэр гаргадаг ерөнхий сайд байсан

0  |  1
mm(66.181.161.100) 2021 оны 05 сарын 04

demjij baina sain hiih baihaa heden nuurs tomor altaa tord avch hurdan hugacaand hogjuulleeree amjilt

1  |  1
Зочин(45.72.46.134) 2021 оны 05 сарын 04

МАН-ын, У.Хүрэлсүхийн үед монголчууд байгалийн баялгийг өгөөжийг хүртсээн

0  |  1
зочин(45.72.47.79) 2021 оны 05 сарын 04

30 жил нам гэж талцаж хэрэлдлээ. одоо нэг нэг тийшээ харж, нэг нэгнээ ойлголцож ажиллаж үзэх хэрэгтэй. Ард түмэн сөхөрлөө

0  |  1
Ганболд(45.72.46.224) 2021 оны 05 сарын 04

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ШИЙДЭМГИЙ ЗОРИГТОЙ ХҮН Л АЖИЛЛАДАГ ЮМ ДАА. БИД ДЭМЖИЖ САНАЛАА ӨГНӨӨ

0  |  1
ДДД(45.72.47.67) 2021 оны 05 сарын 04

Х.Баттулга АН-ыг ялагдуулахаар Н.Алтанхуягыг гарагж ирж эргүүтээд байх юм даа. Х.Баттулгын жүжиг үзэж иргэд бухимдсаар. Ийм цаг үед Хүрэлсүх л хэрэгтэй

0  |  1
зочин(45.72.90.198) 2021 оны 05 сарын 04

Хэрүүлгүй, эв нэгдэлтэй төр засагтай байх боломж гарч ирж байна

0  |  1
сонгогч(66.181.178.101) 2021 оны 05 сарын 02

Ж.Эрдэнэбатыг Хүрэлсүх биш Сэлэнгийн иргэд сонгож УИХ хурал хуулийн дагуу тангараг өргүүлсэн гэж мэд.Юу ч мэдэхгүй байж бүү тэнэгт жаахан ч гэсэн ойр зуурын юм мэдэж байж донгосч сур

0  |  0
зочин(45.72.62.229) 2021 оны 05 сарын 04

АН-ынхан шиг намаа хагалдаггүй, ард түмнээ талцуулдаггүй Ерөнхийлөгч болно гэж итгэж байнаа

0  |  1
зочин(144.168.159.118) 2021 оны 05 сарын 04

АН-ынхан шиг намаа хагалдаггүй, ард түмнээ талцуулдаггүй Ерөнхийлөгч болно гэж итгэж байнаа

0  |  2
зочин(45.72.62.128) 2021 оны 05 сарын 04

Алтангудасынханд алтан төрийг дэвсгэр болгож өгч болохгүй шүү монголчуудаа

0  |  1
сонгогч(66.181.178.101) 2021 оны 05 сарын 04

Би Хүрэлсүхээс илүү би ерөнхийлөгч болж чадна гэсэн аавын хүү байвал шударгаар өөрийгөө зарла.ард түмэн мэдэг.Одоохондоо ам бардам хэлэхэд тийм хүн байхгүй байвал ямар нэг аргаар шууд сонгох юмсан

0  |  1
Зочин(144.168.159.118) 2021 оны 05 сарын 04

УИХ, Заасгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллах Ерөнхийлөгч МАН-д хэрэгтэй

0  |  1
Зочин(45.72.90.157) 2021 оны 05 сарын 02

бурхан халдунаас төрийн тэргүүн төрөх цаг ирнээ. Төв халхын заяа их

0  |  0
зочин(192.241.91.205) 2021 оны 05 сарын 04

У.Хүрэлсүхийн Засгийн газраас гаргасан шийдвэрийн үр дүнд хүүхдүүд 100 мянгатай, айл өрх албан байгууллагууд нь төрт улсын иргэн гэдгээ мэдэрч төлбөр хураамжаа төлүүлж байгаа шүү

0  |  1
Гэрэлмаа(23.250.92.228) 2021 оны 05 сарын 04

Сэтгэлтэй, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй, иргэд олон нь ирээдүйгээ даатгасан өөдрөг сайн хүн. Монгол Улсынхаа төлөө хамтдаа хүчээ нэгтгэе”

0  |  1
дэмжигч(66.181.178.101) 2021 оны 05 сарын 04

Баяр хүргэе Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн нүүр бардам байна шүү Хүмүүс солиотой харлуулсан борлуулсан юм зөндөө бичих байх тэр бол хордсон атаарахсан юу ч хийж үзээгүй юу ч чадахгүй бэртэгчингүүдийн үйлдэл өөр юу ч биш гэж бодз

0  |  1
зочин(104.227.93.245) 2021 оны 05 сарын 04

Монголчууд бид солонгос кино шиг өс хонзон авч амьдармааргүй л байвал Хүкийг сонгоорой

0  |  1
Баярсайхан(45.57.201.235) 2021 оны 05 сарын 04

Эв нэгдлийг илэрхийлдэг ерөнхийлөгч байхад. Монголчууд бид хүчирхэг ард түмэн байж чадна

0  |  1
Зочин(144.168.159.32) 2021 оны 05 сарын 04

шударга ёсны тэмцлийг зоригтойгоор эхлүүлсэн У.Хүрэлсүхэд итгэл үзүүлнээ

0  |  1
Азжаргал(45.72.62.229) 2021 оны 05 сарын 04

МАН зөв удирдлага, зөв менежментээр явж ирсэн гэдгийг МАн-ын өнөөдрийн дүр төрхөөс харж болно. Маш хурдан шинэчлэл өөрчлөлтийг хийж чадаж байгаас хар. Бусад намууд суралц. үүнд Хүрэлсүхийн гавьяа их бий

0  |  1
зочин(45.57.200.182) 2021 оны 05 сарын 04

Угаартаж үхэх гэж байсан ард түмнийг аварсан хүн нь Хүрэлсүх ш дээ

0  |  1
иргэн(45.72.46.197) 2021 оны 05 сарын 04

Жонхуугийн урвагч Алтанхугя

0  |  1
Төгөлдөр(45.72.46.197) 2021 оны 05 сарын 04

МАН үзэл, баримтлал, мөрийн хөтөлбөрөөрөө бусад намаас ялгарч чаддагт өнөөдрийн амжилт байдаг юм шүү. Хүрэлсүхийг дэмжнээ

0  |  1
Энэрэл(198.154.91.192) 2021 оны 05 сарын 04

Хүрэлсүхийн хийсэн ажил их бий. дэмжих ёстой хүний нэг шүү

0  |  1
зочин(23.250.92.230) 2021 оны 05 сарын 04

Х.Баттудлга ч иргэдээ 2 хувааж, намаа хоёр хувааж самарч байна. үүнийг одоо зогсоох цаг болсоон

1  |  1
Алиманцэцэг(138.128.88.206) 2021 оны 05 сарын 04

Хүрэлсүхийг муулаад байгаа хүмүүс бүгд хужаагийн эрлийз шүү

0  |  1
зочин(45.72.62.126) 2021 оны 05 сарын 04

Монголын төрд Хүрэлсүхийн хийсэн ажил, Алтанхуягийн зохиож ярисан өгүүлбэрээс их шүү

0  |  1
Т(66.181.161.23) 2021 оны 05 сарын 04

Эрх бариж байгаа намын дарга хүн шударга ёсны төлөө тэмцэл гээд цээжээ бэлдсэн мөртлөө сайдууд, уих гишүүдэд 1 хариуцлага тооцсон нь хаа байна. Үнэн худлаа гар

1  |  0
м(66.181.184.182) 2021 оны 05 сарын 04

эхлүүлсэн ажилаа дуусгаарай өөр хүн алга амжилт

0  |  1
сонгогч(59.153.85.87) 2021 оны 05 сарын 04

Намынхаа бага хурал дээр үг хэлэхдээ соц үеийнх шиг ”Манай улсын эрхэм хүндэт ард иргэдээ\nЭрхэм журмын нөхөд өө,” гэж эхэлдэг гэнээ. Дээр үеийн хурал дээр хэлдэг үг шиг сонсогдож байна. Худал хэлнэ, хулгайчидтай хамтарч янз бүрийн юм хийнэ. Өөрт ашиггүй бол бусдын зөв саналыг нүдээ аниад, чихээ бөглөчихнө. Тэгээд бас ерөнхийлөгч болох санаатай. Одоо болно аливаа юманд хязгаар гэж байдаг юм. Хязгаарыг давах гэж оролдоод хэрэггүй, ёроолгүй ангал руу унана шүү

2  |  0
ard(87.214.24.143) 2021 оны 05 сарын 04

uhseniih ni shudarga es ve , hund hetsuu ued yaaj ch huvirch medeh bair suurigui nohor , ene huniig hezee ch demjihgui ymarch ued ard tumneer togloom tohuu hiij chadah hun gedgiig sain harsan biz de

2  |  0
kk(111.199.60.204) 2021 оны 05 сарын 04

iim hogiig demjdeg hun baih yum daa, lyumpen

2  |  0
зочин(122.201.24.40) 2021 оны 05 сарын 04

Бурхан минь энэ ямар шударга ёсны тэмцэлд эрэл болоод байгаа бузар вэ? Юм л бол зодож нүдсэн мунхаг муйхар амьтаны зан авир гаргасан дуулдах юм. Балиар худалч амьтан. Үүнийг дэмжих хэрэг байхгүй шүү.

2  |  0
Shine ue(66.181.161.113) 2021 оны 05 сарын 04

Хүрэлсүх цоглог ерөнхийлөгч болно доо

0  |  4
Монгол(66.181.184.220) 2021 оны 05 сарын 04

Төрөөс хулгай хийж баяжсан тэрбумтэн худалч сагсуу.....

2  |  0
сонгогч(202.9.47.4) 2021 оны 05 сарын 04

сүүлийн30 жилд монгол улсад хийгдээгүй том том бүтээн байгуулалтын эхлүүлсэн ажлуудыг нь У.Хүрэлсүхээр дуусгуулах нь монгол улсын хөгжил, дэвшил, нийт ард түмний эрх ашигт нийцнэ. х.баттулга шиг амьтан гараад ирвэл бүх ажил гацаанд орж монгол улс дахин 10-20 жилээр хойш ухарч, хохирно гэдгийг наад захын тэнэг ч ойлгох байх аа. гуаглахаас өөр зүйлгүй хүн хар хэрээнүүд монголд яаж гай тарьсныг сонгогчид харж , халаглаж байна. ...

2  |  3
ЗОЧИН(64.119.18.67) 2021 оны 05 сарын 04

ШОРОНД ЯЛАА ЭДЭЛЖ БАЙСАН ЕРӨНХИЙ САЙД АСАН ЭРДНЭБАТ ЫГ ШУУД ИХ ХУРЛЫН ТАНХИМД ОРУУЛЖ ТАНГАРАГ ӨРГҮҮЛДЭГ ЯВДАЛ АРД ТҮМЭН БОЛОН МОНГОЛЫН ТӨРИЙГ АРАЙ МУУХАЙ ДОРОМЖИЛСОН БАСАМЖИЛСАН ХЭРЭГ ШҮҮ. ҮҮНТЭЙГЭЙ ТЭМЦЭЭРЭЙ.

3  |  1
Zochin(85.218.48.83) 2021 оны 05 сарын 04

Ajil hiideg hun demjij bn.Altan hyag,Erdene metiin hulgaich nar hereggui,Hurelsuhed Amjilt!

1  |  3
Зочин(192.82.81.82) 2021 оны 05 сарын 04

Цэргүүдээ хаяад бууж өгсөн шүдгүй хурандаа хиймэл шүдтэй болоод эргээд ирж байгаа юмуу. Одоо дэмжихгүй ээ.

4  |  1
Иргэн(124.158.80.248) 2021 оны 05 сарын 04

Амжилт. Дэмжинээ энэ хүн бол түүхэн удирдагч . Өөр сонголт байхгүй

3  |  4
TRUMP(124.158.81.113) 2021 оны 05 сарын 04

DEMJIHGUI,SHUDGUI ARSLANG YASAN CH GARGAJ BOLOHGUI.MUU NOHOIN GOLOG ZAILAA ZAIL

1  |  2
нам бус(202.9.46.0) 2021 оны 05 сарын 04

Сонгогдох нь гарцаагүй болчихлоо. Баяр хүргэе. Залуусыг орон сууцны зээлийн өрөөс чөлөөлөх бүх аргыг хайгаарай. Энэ бол хөгшид хүүхэд бүх хүнд хамаатай асуудал шүү.Монголын боловсролыг өөрчлөхөд гойд анхаарах хэрэгтэй. Энэ хоёрыг эн тэргүүнд анхаар.

3  |  2
Зочин(66.181.161.92) 2021 оны 05 сарын 04

25 жил төрд бугшиж,монголын өнгөтэй өөдтэй бүхнийг хулгайлсан хулгайчидтай тэмцэж байгаа хүнд түмэн дайсан байгаа хэдий ч сая сая ард түмэн ард чинь зогсоно.4-н жил ерөнхий сайдаар ажиллахдаа хичнээн олон хулгайд алдсан төрийн өмчийг эргүүлэн авч,түмэн олонд үр шимийг нь хүртээв.эрдэнэтийн 49% ба тог усны мөнгө төрөөс даасан,салхитын мөнгөний орд ба ахмадуудын зээлийг тэглэж,зээлгүй ахмадуудад 1 сая төг өгсөн,оюутолгойн хууль бус шийдвэрийг цуцалж,алдагдсан татвараар иргэн бүрт 300 мян төг өгөв,таван толгойг төрд үлдээж,нүүрсний үнэ 900 төг болов,ххүхэд бүрт 100 мян төг бүтэн 1 жил өгөв.

4  |  2
Ганболд(103.57.94.185) 2021 оны 05 сарын 04

Дэмжинэ

2  |  4
Энхжин(198.154.91.134) 2021 оны 05 сарын 04

Дэмжинэ. Хүрэлсүх ерөнхийлөгч болох нь тодорхой

2  |  4
Ганболд(138.128.88.206) 2021 оны 05 сарын 04

Дэмжинэ. Хүрэлсүх ерөнхийлөгч болох нь тодорхой.

2  |  4
zochin(73.111.180.213) 2021 оны 05 сарын 04

yaj ch vaisan xudaldagdaxgyi xun Altantuya bol ergeed l urvana daa

0  |  2
zochin(73.111.180.213) 2021 оны 05 сарын 04

yaj ch vaisan xudaldagdaxgyi xun Altantuya bol ergeed l urvana daa

0  |  2
zochin(73.111.180.213) 2021 оны 05 сарын 04

yaj ch vaisan xudaldagdaxgyi xun Altantuya bol ergeed l urvana daa

0  |  1
зочин(45.72.46.134) 2021 оны 05 сарын 04

Хүрэлсүхэд А.Баттулга шиг офшор данс байхгүй. Тендер идэж, төмөр зам будлиулаагүй,

2  |  3
Батбаяр(198.154.91.134) 2021 оны 05 сарын 04

Хиншүү Ганбаа мэтийн гарууд нэр дэвшээгүй нь яамай. ХҮК-ийг бол дэмжнээ

2  |  2
Tsetsegdelger(192.82.73.98) 2021 оны 05 сарын 04

Demjinee bayar hyrgye

1  |  2
Зочин(202.9.47.9) 2021 оны 05 сарын 04

Үнэхээр сайхан үг хэлжээ.эвийг эрхэмлэж шударга ёс тогтоохыг чин сэтгэлээсээ хүсье.дэмжиж байна

2  |  2
Баярсайхан(23.250.92.249) 2021 оны 05 сарын 04

Хүрэлсүхээс өөр дэмжих хүн алгаа

2  |  2
Зочин(138.128.89.99) 2021 оны 05 сарын 04

Яаж ч харлууулсан Хүрэлсүхийг дэмжнээ

2  |  2
Хулан(23.250.92.230) 2021 оны 05 сарын 04

Арай дээр нь Хүрэлсүх л юм даа

2  |  1
Алтангэрэл(45.57.200.147) 2021 оны 05 сарын 04

У.Хүрэлсүхийн засгийн газар л Монгол Улсад их зүйл хийсэн дээ. Бид гололтгүй шүү. Тэрүүгээр дахиад юм хийлгэх хэрэгтэй гэж бодогдохгүй байна уу троллуудаа. Та нар үргэлж комны араас хуцаад ар гэрээ тэжээгээд, ирээдүйд үр хүүхэддээ нефтийн үйлдэр , цахилгаан станц барьчих юмуу, бод бод бод

2  |  1
Хонгорзул(23.250.93.65) 2021 оны 05 сарын 04

Хүрэлсүх зоригтой, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн. Сая ерөнхий сайд байхдаа ч хэн ч хийж байгаагүй маш олон зоригтой алхамуудыг хийсэн. Ерөнийлөгчид нэр дэвшвэл маш олон хүмүүс дэмжих нь тодорхой

2  |  3
Батцэцэг(192.241.91.91) 2021 оны 05 сарын 04

Алтанхуяг, Эрдэнэ гэсэн нөхдүүдээс л хувь дээр харагдаж байна

3  |  1
Top