Б.Жавхлан: Татварын асуудлаар “Оюу Толгой” ХХК-д онцгойлж тусад нь хандах боломжгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 03

Монголын Засгийн газар Лондоны Олон улсын арбитрын шүүхэд /LCIA/  Оюутолгойн асуудлаар  өнгөрсөн баасан гарагт /2021.04.30/  хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргасан.  Оюутолгой төсөлтэй холбоотой маргааныг шүүх арбитрын хурал 2022 оны наймдугаар сард болж, 2023 оны эхний хагаст шийдвэр гарах байх гэсэн хүлээлт Засгийн газарт байна.

Засгийн газар ийнхүү арбитрт сөрөг нэхэмжлэл гаргаснаас гадна талууд Улаанбаатар хотноо нүүр тулсан хэлэлцээгээр Далд уурхайн санхүүжилт болоод бусад асуудлуудаар ойлголцолд хүрэх үү гэдэг нь анхаарал татаж буй.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар дараах байр суурийг илэрхийллээ.  Тэрбээр “Оюутолгойн хувьд бид юуны өмнө татвараа бүрэн төлөх шаардлагыг нэн тэргүүнд тавьж байна. Татвар тогтоох эрх нь аль ч тусгаар улсын дотоодын бүрэн эрхийн асуудал байдаг. Иймд татварыг бүрэн төлдөг байх, Монгол Улсын татварын хууль тогтоомжийг дагаж мөрддөг, хүндэтгэлтэй ханддаг байх, татвараас зайлсхийх, зугтаах аливаа үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй байх нь цаашдын яриа хэлцлийн үндсэн шаардлага байх учиртай. Татварын асуудлаар бол аливаа хэлцэл хийх боломжгүй, зөвхөн УИХ-аас баталсан хуулийн хүрээнд нэг мөр зохицуулагддаг байх шаардлагатай. “Оюу Толгой” ХХК бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон мянган аж ахуйн нэгжийн нэг. Бид татварын асуудлаар тус компанид онцгойлж тусад нь хандах боломжгүй. Төслийн үр ашгийн хувьд харилцан үр ашигтай байх, Монголын тал дийлэнх үр өгөөжийг хүртдэг байх үндсэн зарчим хэрэгжих шаардлагатай бөгөөд УИХ-аас өгөгдсөн үүрэг чиглэлийн хүрээнд Засгийн газраас яриа хэлцлийг хийх болно” гэв.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сул сайд(172.69.252.142) 2025 оны 03 сарын 13

Млнголын түүхэнд Жавхлан шиг сул, чадваргүй, үлбэгэр, мэдлэггүй сайд байгаагүй шүү. Зайлуулах хэрэгтэй.

1  |  0
Matilda (154.66.132.133) 2025 оны 03 сарын 13

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 6 44 65 21 55

1  |  0
danzan(202.9.47.16) 2025 оны 03 сарын 13

ahmaduudaa yalgabarlaj salhityn ordny orlogoor hahuuldsan odooch vldsen hvgshid barag duusch baigaa biz vldsen tsvvn hvn er iin songuulid nvlvvlvh jinks barag vgvi boloo biz odoo vhgvi geed helchihbel goridoh zvilgvi nvd anihad amar bolno

1  |  0
Irgen(139.5.216.186) 2025 оны 03 сарын 13

Ali boloh bodit tootsoo hiij tatvariig nariin gargaj avah yostoi.

1  |  0
irgen(103.212.118.83) 2025 оны 03 сарын 13

Жавхлан нь Хүрэлбаатараас арай дээр ажиллаж эхэлж байгаа. Хүрэлбаатар бол үнэндээ нам дагасан луйварчин, мэдлэг чадваргүй мал шүүдээ

2  |  0
Чимдээ(202.179.21.212) 2025 оны 03 сарын 13

Маш зөв\n

1  |  0
DR MAXWELL(129.205.124.141) 2025 оны 03 сарын 13

Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй\nЭрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.\n\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhats програмын дугаар: 33751490980\n\nХүндэтгэсэн\nДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ\nDR MAXWELL

1  |  0
Ард(202.9.46.251) 2025 оны 03 сарын 13

Овоо доо харин наад байр суурь дээрээ хатуу зогсож улс орныхоо эрх ашгийг хамгаалж тэмцэж чаддаг байх ёстой шүү. Хоосон үг битгий болоосой. Амжилт

2  |  0
Эгэл(64.119.23.236) 2025 оны 03 сарын 13

Тийм шүү Асуудлыг ялах өнцгөөсөө нь тавих нь чухал. Сангийн сайдад амжилт хүсье Ухрахгүй шүү

2  |  0
Намжил(66.181.190.41) 2025 оны 03 сарын 13

Манайхан хэдэн Шар толгойтой юм харангуутаа л соцын үеийн Орос агаа нар шигээ санаад л байдгаа дэлгэнгүүт нөгөөдүүл нь жинхэнэ зальт Шар үнэгнүүд байсан байгаан. Оюутолгойд одоо юу байгаан ажилчдын хэдэн гэр сэндвичэн контейнэрэн оромжууд л байна. Ирээдүйд нөөц дуусмагц хоосон усгүй болёон цөл л үлдэнэ.

1  |  0
зочин(192.82.90.161) 2025 оны 03 сарын 13

татвар байж л төр тогтодог гэдэг биз дээ татвар төлөхгүй хүний газар шороо ухна гэж юу байхав дээ манайхан анх наас нь их эелдэг хандсанаас болж галзуурч байна өөр улс бол хөөгөөд л гаргасан байгаа даа

1  |  0
Close menu