Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр өнөөдөр /2021.05.04/ 13.30 цагаас АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэнэ.
Тодруулбал, Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дараа хариуцлагаа хүлээж огцорсон. Энэ үедээ Ц.Тувааныг АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, тамгаа үлдээсэн билээ. Гэвч оны өмнө С.Эрдэнэ намын удирдлагыг буцаан авч, хуучин тамгаа хүчингүйд тооцуулж, УБЕГ-аас шинэ тамга авснаар АН-ын "зодоон" эхэлсэн. Тэгвэл Ц.Тувааны нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох гомдлыг шүүхээр хэлэлцэх аж.
Сэтгэгдэл ( 5 )
Нам нь ийм байхад яаж нэр дэвшигч нь ялах вэ дээ? Зардлын нэмэр, мордохын хазгай
Одоо болиочээ улс орноо иргэдээ хүндэлээч .Ардын намын засаг хэрэггүй ард түмний засаг хэрэгтэй байна Эрдэнээ хариуцлагаа хүлээгээд эр хүн шиг бай ингээд амьдрал дуусахгүй шүү?
Ямар нэг байдлаар ТАМГА авчихаад би эрх эдлэнэ гэж байнаа. За за ХООНГИЛийн шүүх яана ийнэ мэднэ зээ.
Ямар шүүх? Монголл үнэний шүүх байгаа юм уу? Шүүх худлаа ба үнэнийг тогтоож өгдөг. Тийм шүүхийг мрнголчууд олон жил хүлээж байна даа гэтэл байдаггүй.
Баттулгын даалгавраар анхан шатны шүүх шийдвэр гаргасангэж сонссон. Шударгаар наад намынхаа эрх зүйн байдлыг шийдээч. Даанч улс төрийн намын асуудлаар шүүх хэлцдэггүй хуулийн заалт зөрчигдөөд байгаа юм биш үү. Шударга шүүхгүй улс хэцүү юм даа.