Монголд архины хордлогын улмаас 299 хүн нас баржээ

2021 оны 05 сарын 04

Согтууруулах ундаатай холбоотой зарим статистик мэдээллийг хүргэе.


Дэлхийн хэмжээнд жил бүр 3 сая хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас бардаг байна. Эдгээрийн 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна.

Монгол Улсад архины хурц болон архаг хордлогын улмаас 2020 онд 299 хүн нас баржээ.

2020 оны эхний 8 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2910 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өссөн байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 52.2 хувь нь 22:00-06:00 цаг буюу шөнийн цагаар үйлдэгджээ.

Нийт гэмт хэргийн 16.2 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлж байна.

2020 оны эхний 8 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн нийт хэргийн 53.3% нь согтуугаар үйлдэгдсэн байна.

Архины хэрэглээнээс үүдэн эрт нас барах, тахир дутуу болох шалтгаан болдог байна. Согтууруулах ундааны хэт их хэрэглээ нь 200 гаруй өвчин, гэмтлийн шалтгаант хүчин зүйл болдог аж.

20-39 насныхны нас баралтын шалтгааны 13.5% нь архины хамаарлаас болсон байдаг.

Монгол Улсад нийтдээ архи, согтууруулах ундааны 44 үйлдвэртэй ба согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэг 5000 орчим байна.

Манай улс 2019 оны байдлаар 1 хүнд ноогдох архи, дарсны хэмжээ 8.5 литр, шар айрагны хэмжээ 28.8 литр болж, 1 хүнд ноогдох архины хэрэглээгээр Ази тивд 4-т ордог аж.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.126.89.226) 2021 оны 05 сарын 05

Монгол АРХИ гэж бодлогоор хийсэн .АЖИЛЛАХ ҮЙЛДВЭР байхгүй ОЛГИАРХУУД ТӨР ЗАСАГ .ЯДУУ ГАДААДЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖ ГОРДСОН ИЙМ АРД ТҮМЭН БОЛЖ ХУВИРСАН ГУТАМШИГ:

0  |  0
(103.212.118.15) 2021 оны 05 сарын 04

tsagdaanuudin har tamhi

0  |  0
.(192.82.85.167) 2021 оны 05 сарын 04

Заавал Монголд гэж гарчиглах нь зөв байсан уу?!

1  |  0
(192.82.90.88) 2021 оны 05 сарын 04

elegnii hatuural,buurni uvchlul,tarhini hort havdar,hodoodni ustalt geed ene arhi gedeg har tamhi aimar hortoi hamgiin ayultai,

1  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 04

Архичин Монгол

2  |  1
Top