Хатуу хөл хорионы үеэр нэгэн эмэгтэй цагдаагийн алба хаагчийн биед халдаж, шаардлага биелүүлэхээс татгалзаж байгаагаа бичлэг болгон олон нийтийн сүлжээгээр цацсан байдаг. Тэгвэл дээрх эмэгтэйд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсан байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг С гэгч нь тавдугаар сарын 1-ны 17.00 цагийн орчим тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчин явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 15.2д заасны дагуу 250.000 төгрөгөөр торгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )