Токиогийн олимпийн наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн дэлхийн тэмцээн өнөөдөр Болгарын Софид чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхэллээ.
97 кг-ын жинд ОУХМ Чинбатын Алтангэрэл салхийг хагалж тэгшитгэлийн барилдаанд БНСУ-ын Сёо Мин Воныг торгуулиар цэвэр яллаа. Гуулин улсын бөх барилдааны үеэр спортын бус авир гаргаж манай бөхийг жийж торгуулиар хөөгдсөн.
Өнгөрсөн сард Азийн эрх олгох тэмцээнээр манай ОУХМ Ө.Батзул түүнд 1:2-оор ялагдсан хариуг жингийн дүү нь авч 1/8 шигшээд Швейцарийн Самуэль Шеррертэй барилдахаар боллоо.
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл ( 1 )
МЧБХ гээч газарыг олимп ярих хэмжээний ажилтай газар гэж бодохгуй л байна даа, ямар хэруул, допингийн олимп биш дээ, хэмжээгээ мэдээд зардал чирэгдэл багахан гаргаж ядарсан э/з-таа гай болохгуй л баймаар юм