Токиогийн олимпийн наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн дэлхийн тэмцээн өнөөдөр Болгарын Софид чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхэллээ.
86 кг-ын жинд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат тэгшитгэлийн барилдаанд хоёр жилийн өмнө нь Нур-Султаны дэлхийн аваргад олимпийн эрхээ бараг атгаад алдсан Европын наадмаас хүрэл медальт Германы Ахмед Дударовтой барилдаж оноогоор цэвэр (1:12) ялагдснаар олимпийн эрхгүй хоцорлоо. Зөвхөн шигшээд шалгарсан бөхчүүд Токиог зорих эрхтэй болох юм.
Сэтгэгдэл ( 3 )
зодог тайл Одоо амар.
Манай эрэгтэй багийн дасгалжуулагч нарыг яаралтай солих хэрэгтэй. Бөхийн орон Монгол бөхийн дэвжээнд шалны алчуур болж бна.
Мэдээж ш дээ, азаар олимпын эрх авдаггуй л байхгуй юу