Иргэдийг вакцинжуулах ажлыг шуурхай штаб, багийн ажлын алба, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулж байгаа. Вакцинжуулалт өнөөдөр /2021.05.06/ өглөө 07.00 цагаас эхэлсэн бөгөөд 50-иас дээш насны ахмадуудаа вакцинд бүрэн хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний дараа ирэх даваа гарагаас 18-49 насны иргэдийг хамруулах хэдий ч хүн ам багатай зарим багууд ахмадуудаа хамруулж дууссан тул 18-49 насны иргэдээ дархлаажуулалтад хамруулж эхэллээ.
Ингэхдээ зөвхөн таны харьяа багийн өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож таньд вакцинд хамрагдах цаг өдрийг хэлнэ. Таньд мэдээлэл ирэхээс өмнө товлогдоогүй хугацаанд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байхыг ард иргэдээсээ хүсье гэж Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
50 наснаас дээш ахмадууд. УИХ д суугаа 50 с дээш насны ахмадууд \n50с доош насны залуучуудад суудлаа тавьж өгнө үү