ДАРХАН-УУЛ: 51 зөрчил илрүүлжээ

2021 оны 05 сарын 06

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өчигдөр /2021.05.05/ 58 объектод хяналт тавьж шалгажээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Оргил худалдааны төв, Дархан их дэлгүүр, 39 хүнсний дэлгүүр, барилгын материалын 7 дэлгүүр, 2 эмийн сан, 1 шатахуун түгээх станц, барилга угсралтын 3 аж ахуй нэгж, 4 тусгаарлах байр зэрэг нийт 58 объект, 13 худалдаа эрхлэгчийн халдвар хамгааллын дэглэмд хяналт хийжээ.

Хяналтаар 51 зөрчил илрүүлж, 9 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.  Аймгийн Онцгой комиссын 2021 оны 56 дугаар хуралдаанаар өгсөн үүргийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын халдваргүйтгэлд хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top