Ардчиллыг хамгаалах нөхдийн бүлэг, Стокхолм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн хамтран “Хуурамч мэдээллээс ардчиллаа хамгаалах нь” сэдвээрх цахим хэлэлцүүлгийг тавдугаар сарын 6-нд зохион байгуулав.
Цахим хэлэлцүүлэгт Швед, Монгол, Гүрж, Либери, Португал, Тунис Улсын сайд, дэд сайд, Элчин сайд нар оролцож, хуурамч мэдээллээс ардчиллаа хамгаалах чиглэлээр тус тусын сайн туршлага, шийдлүүдийн талаар болон хуурамч мэдээлэлтэй тэмцэх чадвартай нийгмийг бий болгох талаар харилцан санал солилцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим арга хэмжээнд хэлсэн үгэндээ КОВИД-19 цар тахал, мэдээллийн технологийн хөгжил, уул уурхайн баялаг зэргээр тодорхойлогдох өнөөдрийн үед хуурамч мэдээлэл нь Монгол Улсад амаргүй асуудал болж байгааг дурдаад “Цахим үндэстэн”, Цахим яам, УИХ-д байгуулагдсан Инновац, цахим бодлогын байнгын хороо, УИХ-аар батлуулахаар төлөвлөж буй кибер аюулгүй байдлын тухай хууль зэрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.
Энэ дашрамд сүүлийн жилүүдэд бүс нутгийн мөргөлдөөн, улс төр, эдийн засгийн хямрал зэргээс улбаалж, дэлхийн ардчилалд аюул занал учирч байна хэмээн Швед Улс үзэж, Ардчиллыг хамгаалах нөхдийн бүлгийг 2020 онд санаачлан байгуулсан юм. Тус бүлэгт эдүгээ Швед, Монгол, Гүрж, Либери, Тунис, Уругвай, Португал зэрэг 7 улс багтдаг гэж ГХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Mangold. Man. Namd. Ard. Niit. Ni. Itgeltei. Baidag. Ardchil can. Nam Gej. Xylix. Nam. Xylix. Cexeeten. Nariin Nam. Chyydee
Хуурамч мэдээллийг МАН зохион байгуулалттай тарааж, бас захиалж мулгуу хүмүүсийг түүндээ ашиглаж байгаа шүү дээ.