Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн удахгүй тохионо. Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотод зохион байгуулагдах цэргийн ёслолын жагсаалд оролцохоор ОХУ-ыг зорьсон юм.
Тодруулбал, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэргийн алба хаагч өнөөдрөөс /2021.05.07/ Улаан-Үүд хотод нэгдсэн бэлтгэлдээ ороод байна. Цэргийн ёслолын жагсаал 5 дугаар сарын 9-ний өдөр явагдана.
Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд 2015, 2020 онуудад буюу Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож, ОХУ-ын Москва хотын төв талбайд монгол цэргийн сүр хүч, цог золбоог олон улсад сурталчлан таниулж чадсан билээ.
Сэтгэгдэл ( 5 )
Ялалтын баярт оролцох нь зөв. Монголчууд Аугаа эх орны дайны ялалтанд хувь нэмэр оруулсан гэдгийг Оросууд, оросын ирээдүй залуу үе мэдэж байг ядахдаа ш дээ
ажилгүй генералууд аа бага тэнэгтээрэй
Ямар сонин юм бэ!!! Ийм их корона тарчихсан байхад, юуны чинь жагсаал бэ!! Хайран залуу цэрэгүүд оросоос корона авч ирэхнээ, маш түргэн зогсоо, хэн ийм мулгуу шийдвэр гаргадаг бнаа!!!
koroha!
koroha !