Х.Болортуяа олимпийн эрхээ авч, бүсгүйчүүд түүхэндээ анх удаа бүтэн багаараа оролцоно

2021 оны 05 сарын 08

“Токио-2020” зуны олимпийн наадмын эрх олгох Дэлхийн тэмцээнээс үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авчирлаа. Ингэснээр манай эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпийн наадамд зургаан жинд зургуулаа буюу түүхэндээ анх удаа бүтэн багаараа оролцохоор болов.

Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррера, хагас шигшээд Беларусийн Вероника Иванова нарыг тус бүр цэвэр ялснаар олимпийн эрхээ халаасалсан.

Манай бөх олимпийн эрхтэй үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанд 1:9-өөр хожигдож яваад гайхалтай барилдаан хийж өрсөлдөгчөө цэвэр дарж бөхөд хайртай ард түмнээ баярлууллаа, үнэхээр хэлэх ч үг алга. Эрдэнэтийн унаган охин Х.Болортуяагийн анхны багш ОУХМ Батсайханы Идэрсайхан болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт халуун баяр хүргэе.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(172.69.252.140) 2025 оны 03 сарын 13

Олимпын барилдаан олон юмнаас шалтгаална аа .Тэр өдрийн од, тамирчны ялах шаргуу чанар, дасгалжуулагчийн чадвар,тамирчны бэлтгэл,сахилга бат, сугалаа гээд л Амжилт залуус аа одоо чи хэн вэ гэдгээ олимпын дэвжээнд харуулаарай .Бүх юм үр дүнгээр хэмжигддэг.Амьдралд чинь 1 л удаа тохиох боломж шүү

1  |  0
Түвшээ(172.69.252.140) 2025 оны 03 сарын 13

Булган Эрдэнэтиынхэн юу ч хийж мэдэх улс шүү

1  |  0
ИРГЭН(162.158.119.233) 2025 оны 03 сарын 13

БОЛОРТУЯА ОХИНД АМЬЖИЛТ ХҮСЬЕ МУНДАГ МУ ЫН ДАЛБААГ ОЛИМПАДА Д МАНДУУЛААРАЙ

2  |  0
zochin(172.69.252.134) 2025 оны 03 сарын 13

amjilt husie\n

1  |  0
Зочин(172.69.252.142) 2025 оны 03 сарын 13

Эрэгтэй бутэн багийг татан буулгаж, санхуужилтийг нь эмэгтэй бутэн багт нь шилжуулсэн нь дээр юм биш уу, ганц сенегал бехтэй эрэгтэй баг бол токиог зуглэх ч хэрэггуй, гэртээ гэдсээ илээд хэвтэж байсан нь дээр

1  |  0
Зочин(172.69.252.142) 2025 оны 03 сарын 13

Эрэгтэй бутэн багийг татан буулгаж, санхуужилтийг нь эмэгтэй бутэн багт нь шилжуулсэн нь дээр юм биш уу, ганц сенегал бехтэй эрэгтэй баг бол токиог зуглэх ч хэрэггуй, гэртээ гэдсээ илээд хэвтэж байсан нь дээр

1  |  0
h(162.158.165.68) 2025 оны 03 сарын 13

ene ohintoi sex hiimeer bn

1  |  1
amar(162.158.165.166) 2025 оны 03 сарын 13

Амжилт.

1  |  0
Зарга(172.69.135.84) 2025 оны 03 сарын 13

Нямбаатарын охин уу адилхан юм байна.

1  |  0
Зангөраг(162.158.166.213) 2025 оны 03 сарын 13

Юун 1:9 вэ тэгэж бүтэлгүйтэх юм бол олимпод яваад ч яадаг юм гэртээ халдвар хамгаалалтын дэглэм мөрдөөд сууж байсан нь өлзийтэй.

1  |  2
Close menu