Хятад бараа бүтээгдэхүүн анхаарлын төвд байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Хятадын олон улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний анхдугаар экспо энэ сарын 7-10 өдрүүдэд Хайнань мужийн Хайкөү хотод болж байна. Экспод танилцуулагдаж буй Хятадын дотоодын, цаг үеийн чиг хандлагад нийцсэн шинэлэг олон бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдийн анхаарлын төвд байна. Чанартай, илүү загварлаг, бүтээлч брэндүүд сүүлийн үес зах зээлд газар авч, залуу хэрэглэгчдийн таашаалд нийцэж буй нь онцлог хандага болж байна.

Хятад улс Хайнаний чөлөөт худалдааны боомтыг илүү нээлттэй болгон дотоод өөрчлөлт шинчлэлтийг үргэлжлүүлж, гадаад худалдаанд нэг улс орны ашиг тусыг тэргүүнд тавих биш, харин талуудтай худалдааны олон талт ургалч үзлээр нэгдэн хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг цогцлох нь экспогийн үндсэн зорилго юм. Тус экспогийн нийт талбай нь 80 000 хавтгай дөрвөлжин метр, гадаад дотоодын 1500 орчим аж ахуйн нэгж, 70 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top