Өнгөрсөн жилийн наадмыг цар тахлын улмаас үзэгчгүй зохион байгуулсан. Халдварын тархалтаас шалтгаалж энэ жилийн наадмыг ч мөн тэмдэглэх эсэх асуудал яригдаж байв.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр 100 хоногийн хүрээнд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Монгол Улс зургаадугаар сарын дунд үе гэхэд вакцинжуулалт, давтан тунг хүн амынхаа 60 хувьд хийж дуусах тул наадмыг үзэгчтэй зохион байгуулна. 1024 бөх барилдана. Наадмын комисс ажилдаа орсон" гэж мэдэгдлээ.
Мөн Ерөнхий сайд "Вакцины хоёр дахь тундаа хамрагдсан хүмүүст 50 мянган төгрөг олгож байгаа. Үүнийг эрчимжүүлж эхний тунгаа тариулсан хүн бүрт дэмжлэгийн мөнгийг олгож эхлэхээр болсон. Монгол Улс 12-17 насны хүүдүүдээ долоодугаар сараас вакцинжуулахаар хэлэлцээ хийж байгаа. Намар сургуулиуд танхимаар хичээллэнэ" гэж мэдээлсэн.
Сэтгэгдэл ( 4 )
Oros vakzin xiigeechee xyjaagiin xaygdliig xiigeed bhiin
МАН-хан 100 жил гэж туйлширч байж энэ цар тахалыг буур газар авхуулж балрах вий дээ, найр наадам гэж хеерцеглехед арай л эрт санагдах юм
Yarval daarnaa gej ..nair naadam ch yamai bnaa sain vaktsin shaardaj bna
Za medehgyi.ter aihtar shtammaa enethegees oruulj ireed l baigaa bishyy?? Aldah vii dee . .hyatad vaktsind hamragdah bolomjgyi irgedee sputnik geh met sain vaktsin yaraltai oruulj ireech?!?