ХОВД: Халдвар нэмж илрээгүй, Тусгаарлах эмнэлэгт 5 хүн эмчлүүлж байна

2021 оны 05 сарын 12
Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 11-ний 8:00 цагаас 05 дугаар сарын 12-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 365 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын батлагдсан тохиолдол илрээгүй байна.
 
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.12/ байдлаар 5 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна.
 
Халдвар авсан нийт 245 иргэнээс 240 буюу 97,9 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа.
Өнөөдрийн /2021.05.12-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 271 иргэн, тусгаарлан ажиглах байранд 42 иргэн, гэрийн тусгаарлалтад 217 иргэн, гэрийн ажиглалтад 250 иргэн байна.
 
Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад “ДЭГЛЭМ”-ээ барьж “ДЭМ” болж буй нийт иргэдэдээ талархаж байна.
Иргэн бүр “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж гаргасан хуваарийн дагуу вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсье. Мөн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг зөвлөж байна.
 
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top