Манай урлагийнхан их сүсэг бишрэлтэй хүмүүс бололтой. Уралдаан тэмцээнд явахдаа болон элдвийн хар цагаан хэл амнаас болгоомжилж байнга ном тарни уншуулдаг гэнэ. Яруу найрагч Ц.Хулан, гавьяат тамирчин Эрдэнэ-Од нар 4-р хороололд байдаг Нархажид сүмийг зорих болсоор нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа. Учир нь найрагч бүсгүй маань айхтар өвдсөнөөсөө хойш шүтлэгтэй болж тэндэхийн байнгын мөргөгч болсон байна. Хэзээний л тэмцээн наадамд явахдаа өөрийгөө бурхандаа даатгаж байдаг Эрдэнэт-од гавьяат маань олон улсын чанартай уралдаан тэмцээнд явахдаа Нархажид сүмд бууж мордохоо мартдаггүй гэсэн. Ингэхээр урлаг, спортынхны амь нас, амжилт бүтээл гээд бүхий л зүйлээ даатгадаг шашны төв нь Нархажид сүм ажээ.
Д.Яруу
Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал
Сэтгэгдэл ( 0 )