Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ. Тэдэнд ял оноохдоо ЗАХИАЛГААР ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСӨН гэж ялласан байдаг. Гэхдээ хэн тэдэнд захиалга өгч, С.Зоригийг хөнөөлгөв гэдэг нь тодорхойгүй, эзэн биегүй үлдсэн юм. Нөгөө талаараа С.Зоригийн амь насыг захиалсан хүнийг олох гэж Монголын төр, засаг хийгээд хууль, хяналтынхан бүтэн 20 гаруй жил үр дүнгүй ажилласан гэхэд болно.
Тэгвэл өнгөрсөн хэд хоногт төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг захиалж, хөнөөлгөсөн "эзэн"-тэй холбоотой хардлага, мэдэгдэл улстөрчдөөс идэвхжиж, тэр нь анхаарал татаж эхэллээ. Учир нь, хоорондоо хоёр өдрийн зайтай ярьсан Ц.Нямдорж, Э.Бат-Үүл нарын мэдэгдэл С.Зоригийн хэрэг, ялангуяа аллагын захиалагчтай холбоотой байж таарав.
Ямарваа нэгэн сонгууль болохын өмнө С.Зоригийн хэргээр улс төр хийдэг, нэгнээ намнадаг "жишиг тогтсон" гэж үл тоон хүлээж авч болох ч хуулийн салбарыг олон жил толгойлсон сайд асан Ц.Нямдорж, эл хэрэгт олон жил уяатай яваа Хотын дарга асан Э.Бат-Үүл нарыг үгийг чихнийхээ хажуугаар зүгээр нэг өнгөрүүлэх нь өрөөсгөл юм.
ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл гэж "мэдэгдсэн" бол Хотын дарга асан Э.Бат-Үүл эсрэгээрээ Ц.Нямдоржийг С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн захиалагчтай холбоотой гэж мэдэгдлээ.
Ц.НЯМДОРЖИЙН ЯРИА (2021.05.10)
-Би захиалагч гэдэг үгийг хэрэглэхдээ гэх гэдэг үгийг заавал хэлж явдаг. Учир нь, тэр үедээ хэргийг шалгасан хүмүүс захиалагчийг зарлаагүй, олоогүй байж захиалагчаар хүн алсан гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан. Энэ хэрэгт Э.Бат-Үүлийг захиалагчаар татсан. Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр шүү. Хамжигчаар Булганыг татсан, 10 сар хорьсон. Тогтоож чадаагүй сулласан. Хамтрагчаар А.Ганхуяг гэдэг хүнийг татсан, тогтоож чадаагүй. Түүнийг найман сар хорьсон. Э.Бат-Үүлийг 2016 онд яллагдагчаар татсан, 20 хоногийн дараа тогтоолоо хүчингүй болгосон. Тэр Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2014 оноос хойш Э.Бат-Үүлийг яриад байсан. Ядаж л Э.Бат-Үүлийг байцаах ёстой, байцаагаагүй шүү дээ. Ийм болохоор би энэ явдлыг яриад байдаг юм.
Тэгвэл дээрх мэдэгдэлд Хотын дарга асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр тайлбар, мэдэгдэл өглөө.
Э.БАТ-ҮҮЛИЙН МЭДЭГДЭЛ (2021.05.12)
-Би тайлбар хийх гэж ирээгүй, мэдэгдэл хийх гэж ирсэн. Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайдын нэр дээр олон жил намайг С.Зоригийн хэрэг дээр зохион байгуулалттай гүтгэсэн хэрэг болсон. Үнэн, зөвийг нь тогтоож өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан байдаг. Тухайн үед миний хүсэлтийг хуулийн байгууллагад нь шилжүүлсэн, хариу нь ирсэн. Хууль зүйн яам болон Улсын Ерөнхий прокурорын хариу ирсэн байдаг. Өнөөдрийг хүртэл хэргийн хариуг хүлээж суугаа хүн юм. Харин сүүлийн үед Ц.Нямдоржийн гаргаж байгаа хачин авирыг харах тусам хүсэлтээ буруу хаяглаж явуулсан юм шиг санагдаж байна. Тэр үед Хууль зүйн сайд Ц.Нямдорж байсан. Ялангуяа Ц.Нямдорж намайг С.Зоригийг бүрэлгэсэн байж болзошгүй гэх бодол улам бүр төрөх боллоо. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагчтай холбоотой байх магадлалтай гэж бодож байна. Энэ хүн Хууль зүйн салбарыг 20 жил толгойлсон. Гэтэл өнөөдөр энэ хүн сандарч, тэвдээд хуулийг уландаа гишгэж байна. Өөрийгөө хуулиас дээгүүр тавьж байна. Ц.Нямдорж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм ярьдаг боллоо. Маш зөрчилтэй, авцалдаагүй зүйл ярьж байна. Өнөөдөр айл гэр шатааж хүний аминд хүрсэн хүн ийм зүйл яриад сууж байна. Сэтгэц нь зүгээр байгаа даа гэх эргэлзээ төрүүлж байна.
Түүнчлэн Э.Бат-Үүл "Ц.Нямдорж бол Монголын төрд гаднаас шургалсан хорт могой гэдгийг зориуд хэлж байна. Тиймээс тагнуулын байгууллагад хандана, шүүхийн байгууллагад хандана. Өнгөрсөн 20 жил С.Зоригийн хэргийг гацаалаа, зогсоолоо. Одоо С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай байж болзошгүй гэдэг өнцгөөс нь шалгах цаг болсон. Сонгууль дөхөхөөр л ийм хачин юм гаргадаг байдлаа МАН болих хэрэгтэй. Анх би энэ хэргийг улстөржүүлж болохгүй шүү гэж ард түмэндээ уриалж байсан. Ардын нам гэж новш 20 жил намайг гүжирдлээ. Өнөөдөр энэ новшийн нам гаднын агент Ц.Нямдоржоороо дамжуулж дахиад ийм ажлаа хийж байна. С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг явдалд ард түмнийхээ, үндэснийхээ эрх ашгийг бодож зогссон хүн надаас өөр байхгүй шүү. Би тэр үед ард түмэн, эх орноо бодсон шийдвэр гаргаагүй бол аюул болох байсан шүү. Энэ Ц.Нямдоржийн захиалагчтай холбоотой мэдэгдэл үнэн бол энэ гаднын захиалгатай гэдгийг мэдэгдэж байна. С.Зоригийг бүрэлгэсэн хэргийг олоход би дэмжлэг үзүүлмээр байна шүү дээ. Би өнгөрсөн 20 жилийн хугацаанд эх орноосоо яваагүй. Намайг зөндөө байцаасан, гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг битгий яриараа гэсэн, би ярьдаггүй. С.Зориг шиг хүнийг бүрэлгэчихээд олж чадахгүй байгаа бол хуулийн байгууллага ажлаа хийж чаддаг эсэх асуудал хөндөгдөнө шүү. Тэгээд намайг байцаа л даа. С.Зоригийн хэргийг нууцаас гаргавал бүх зүйлийг ярьмаар байна шүү дээ. Намайг зөндөө гүтгэсэн, шоронд хүртэл аваачиж хийсэн. Гэхдээ С.Зоригийн хэргээр биш хүн зодсон гэж хорьсон байдаг. Тэр нь хэрэгсэхгүй болохоор С.Зоригийн хэрэгтэй холбоод шалгаж эхэлсэн. Би С.Зоригийн хэрэгтэй олон зүйлийг ярьмаар байна. Энэ хэргээ хурдан нууцаас гаргаач дээ" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 12 )
Батүүл д энэ хэрэг хаагдсан бол илүү ашигтай байж дээ.гэхдээ нэг нөхөрийн нь үхэлд 2хүн хэлмэгдээд байна гэж яагаад болохгүй бна вэ
Нямдорж оо, чи жаахан ч гэсэн ичдэг болоосой. Хүн ард, улс түмнээрээ хүнд байдалд байна. Тэгэхэд чи ганцхан хэргийн хувь заяагаар 20 жил шоудсаар. Ямар ичгүүргүй новш вэ? Чиний наад мест чинь эрүүгийн хэрэг ярьдаг алба биш. Улс орны нөөуц боломж, дотоод удирдлага, менежментийн гарцуудыг ар араас нь жагсааж байдаг алба. Чи юу хийж байгаа юм бэ? Ганцхан хэргийн тухай ярьсаар хэдэн сар болов оо? Оюун-Эрдэнэ ээ, чи ч гэсэн ичээч. Наадах чинь чиний нүүрэн дээр гарсан мундас шиг харгдаж байна. Наад хүнээ одоохон огцруул. Нээрэн чи явж явж наад хүнээсээ болж шоронд орно шүү.
Элбэгээгийн Бат үүлд баатар өгсөн нь тонгорох барьц би ямар хүнд баатар өгчихвөө гээд Элбэгээ тонгорсон унасан Бат Үүлийг Нямдорж датаж босогсон бодит үнэн энэ Бат Үүл Хүрэл сүхэд урваснаа нуух жүжиг нь Някаруу дайрч байна.
Нясдорж бол энэ Эсмиль тайж төрийн хутгуур энэ хүн үхэхэээр энэ бүхэн чимээгүй болно
Ene hereg zahialagchaa oloogui bj uildsen hemeen busdiig olon jileer yllaad baidagt l gol uchir bgaa ,alivaa zuil ezen todroogui bhd busdiig yllaad bj boloh huuli zuin undeslel mgl.s uur ulsad bn uu??? Ene l sonin bgaa ymdaa!
Ер нь бол аливаа гэмт хэрэг заавал нэг ул мөр үлддэг шүү дээ Үүл баатарын малгай!!!!!!
Хэн хэн нь л холбоотой байх, гэхдээ толгойлогч, гл зохион байгуулагч нь Элбэгдорж л болов уу. Хөөрхий талийгаачийг амиа алдсаны дараа инээд алдаад явж байсан ганц хүн нь Элбэгдорж байдаг гэсэн шүү. Бат-Үүл өөрөө алсан уу, алуурчнаа дагуулж очсон уу, юутай ч ардчилагч гэж цээжээ дэлддэг хэдэн хүний л хийсэн хэрэг. Олны үг ортой л гэдэг дээ. Нямдорж нь тийм юм зохион байгуулж байгааг мэдэж байсан байх, тэгээд арга хэмжээ аваагүй, хэнд ч мэдэгдээгүй дарсан болохоор хамсаатан болж таарна.
МАЛГАЙНЫХАА ТУХАЙ БАС ЯРИАРАЙ.\n
Тэгээд нууцаас нь гаргаад одоо энэ хэргийг шийдэж болдоггүй юм уу эсвэл хэт олон хүний эрх ашиг хөндөгдөхөөр байгаа болохоор таг дарах сонирхол байна уу
Учир нь олдохгүй, яг вакцин шиг.
мэнгэт, үүл 2 сандарч байна
бат үүлийг дэмжиж байна шүүх шийдээгүй хэрэг дээр өөрөө хуулийн хүн байж болчимгүй зүйл ярьж байгаа нь зохисгүй байна энэ хэргийг хурдан зөв шалгуулахаар эрх нь өөрт нь зөндөө басйан биз дээ одоо ингэж рекламдахаа болиморр юмаа хөгшин хүн муухай