Сонгинхайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өчигдөр /2021.05.12/ авто машин дэлбэрч, 45 настай эрэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр 22.00 цагийн орчимд "Машин дэлбэрч, хүн ухаангүй байна" гэх дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу хэргийн газарт очиход барилгын хог буулгаж байсан авто машины тэвш өндөр хүчдэлийн шонд хүрч, хажууд нь зогсож байсан 45 настай, эрэгтэй Г амиа алдсан байдалтай байжээ.
Эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хайран залуу ум ма ни бад мэ хум
Шөнөөр хулгайгаар хог асгадаг байдал ийм нөхыөлд хүргэж байна да.
Барилгын хогийг өндөр хүчдэлийн шонруу шөнөөр асгадаг сэтгэлгээ амины үнэтэй бас машин дэлбэрнэ.