Ховд аймагт халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдсэн ч ойрын хавьтлын болон тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн тоо эрс цөөрлөө.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 12-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 13-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 416 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж нийт 246 хэвээр байна. Тодруулбал, тусгаарлан ажиглах байр /БООРЖИ ЗОЧИД БУУДАЛ/-д байсан ойрын хавьтлын нэг иргэнээс 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.13/ байдлаар 6 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна.
Халдвар авсан нийт 246 иргэнээс 240 буюу 98 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа.
Өнөөдрийн /2021.05.13-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 80 иргэн, тусгаарлан ажиглах байранд 21 иргэн, гэрийн тусгаарлалтад 258 иргэн, гэрийн ажиглалтад 217 иргэн байна.
Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад “ДЭГЛЭМ”-ээ барьж “ДЭМ” болж буй нийт иргэдэдээ талархаж байна.
Иргэн бүр “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж гаргасан хуваарийн дагуу вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсье. Мөн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг зөвлөж байна.
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"
Сэтгэгдэл ( 0 )