Хилийн чанадад болдог наадмуудад ЦОЛ ОЛГОХ санал гаргажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулан батлахтай холбогдуулан хуулийн төсөлд санал өгөхөөр АНУ, Солонгос, Европ нийт 46 оронд амьдран суугаа Монголчуудын холбоог нэгтгэсэн Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлөөс МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжавт дээрх хуулийн төсөлд өөрсдийн саналыг оруулах хүсэлтээр хандлаа.

Тус холбооны Спорт, залуучуудын хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан "Өмнөд Солонгос, Европ, АНУ дахь монголчуудын холбоодууд нь хилийн чанадад амьдардаг 220,000 орчим иргэдийг нэгтэгсэн ТББ бөгөөд жил бүрийн Улсын баяр наадмыг тухайн орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчуудынхаа дунд өргөн дэлгэр тэмдэглэж, үндэсний өв соёлоо сурталчилж, мөн эх орноосоо хол өсч, хүмүүжиж байгаа олон мянган хүүхэд залуучууддаа өвлүүлэн үлдээхийн тулд өөрсдийн бүх л боломжийг ашиглан ажиллаж ирсэн. Даяаршиж байгаа энэ үед Монгол орныг маань дэлхийд ганцхан Эрийн 3 наадам, түүний гол цөм болох үндэсний бөхийн барилдаанаар төсөөлөх, түүнийг сонирхон үзэх гадаадын олон мянган иргэд байдаг. Тийм учир дээрх орнуудад суух Монгол Улсын Элчин сайдын яамтайгаа хамтран Улс, аймаг, сумын цолтой мөн залуу бөхчүүд оролцсон 128-256 бөхийн барилдааныг жил бүрийн наадмаар зохион байгуулж ирсэн. Энэхүү наадамд оролцож байдаг улс, аймаг, сумын цолтой бөхийн тоо нь манай зарим 3-4 сумтай аймгуудын наадмаас илүү байдгийг анхаарч үзэн, дээрх улсуудад зохион байгуулагддаг 256 бөхийн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд аймгийн цолыг тухайн оронд суух Элчин сайд нь олгож байх саналыг хуулийн төсөлдөө оруулахыг хүсэж байна" гэдгээ илэрхийллээ.
 


Мөн төлөөлөлүүд Монгол бөхийн нэр хүндийг хамгийн ихээр унагаж байгаа допингийн асуудалд МҮБХ хатуу байр суурь баримтлан ажиллаж байгаад талархан, БНСУ, Европ, АНУ дахь монголчуудын наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдээс допингийн журмын дагуу шинжилгээ авах боломжтойг хэлэв.

МҮБХ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав "Гадаад оронд ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань өв соёлоо сурталчилж, хойч үедээ таниулах, өвлүүлэхээр хичээж байдагт талархаж байдаг. Та бүхний саналыг МҮБХ-ноос боловсруулж байгаа хуулийн төсөлдөө оруулж хэлэлцүүлэх асуудлыг тавья. Хуулийн төслийг манай холбооноос гадна ХЗДХЯам боловсруулж байгаа. Иймд та бүхэн өв соёл, уламжлал, тухайн оронд амьдарч байгаа олон мянган иргэдийн эрх ашиг, санал хүсэлт гэдэг талаас нь Соёлын яам, Гадаад харилцааны яамдуудаар дамжуулж ХЗДХЯ-ны хуулийн төсөл боловсруулагчдад бас санал хүргүүлэх нь зөв болов уу гэж үзэж байна. Допингийн асуудалд МҮБХ-ны 2017 онд допингийн талаар гаргасан журмыг баримтлан хатуу байр суурьтайгаар ажиллана. Хуулийн төсөлд допинг хэрэглэвэл 4 жил барилдуулахгүй гэж тусгаж байгаа. Энэ цаг үед ажиллаж байгаагийн хувьд монгол бөхөд гарч байгаа допинг, бусад ёс бус үйлдлүүдийг арилгахын төлөө хичээн ажиллах бөгөөд хэн нэгэн иргэн, төрийн өндөр албан тушаалтан, бөхийн нөлөөлөлд автахгүйгээр ажиллана" хэмээн санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.88) 2021 оны 05 сарын 14

Завхарсан юм л хийх гээд байна уу, хийлгэх гээд байна уу. Аймаг,Цэргийн цолыг наанадаж 256 бөх хүч чадлаа сорьж байж авдаг,тэр бол маш ширүүн өрсөлдөөн дунд явагддаг юм шүү. Гэтэл зүгээр л гадаад тэнүүчлэн яваа ганц хоёрхон хүний барилдаанаар тэдэнд олгогдчихдог цол биш ээ. Битгий горьд

0  |  0
Иргэн(59.153.113.21) 2021 оны 05 сарын 14

Шудрага л байя л даа.Өнөөх допингчин Оюунболдынхоо аврага цолыг яагаад одоо бодтол хураахгүй байна вэ.Ингээд хэрүүл хийснээс нь айгаад байвал булхай бузраас сална гэж санахын ч хэрэг алга. Эсвжл үндэсний бөхдөө допингийг албан ёсоор зөвшөөрчих...

0  |  0
Хүндэрсэн солиорол(64.119.23.136) 2021 оны 05 сарын 13

За өнөөх сэтгэцийн хаврын эмгэг нь сунжраад зун руу орлоо шүү таминээ. Энэ эмгэгтэй нөхдүүд зайлмаар юм. Харьж гэртээ очиж жорлонгоо сойздож угаагаад унтацгаа. Өөр хийх юм энэ хүмүүст олдохгүй нь ээ? Наад санаагаа цааш нь саын хөгжүүлээд, гадаадад төрөөл монголоох ярьдаг болбол монгол улсын иргэн, сайн дураараа хашаандаа бэсрэг наадам зохион байгуулаад улсаас цол авдаг болчихооч. Бас уул уурхайн салбарт олгочих. Нүүрсний уурхайн начин, яамны начин, баянзүрх дүүргийн 10-р хорооны заан, Ханх боомтын харцага, Сиатл дахь монголчуудын харцага. Солиороод ханахгүы байна уу монголчуудаа? Арай дэндүү.

0  |  0
бөхөнцөр(64.119.21.46) 2021 оны 05 сарын 14

Цол авч чадахгүй явсан юмсан өмдтэй хэдэн нөхдийг шороодуулчихаад цол авчихья байз.Америк Европ нэг Солонгос Австрали явах уу? Ямар чиг вакцин -2 хийлгэчихье.Магалжав дэмжээрэй.

1  |  0
Зочин(66.181.179.236) 2021 оны 05 сарын 14

Цолны евчтэй дуракууд, яаж бехее сенеечхелгуй шиг допинг, найраанаас салгах вэ гэхийн оронд элийрээд явчих юм аа, энэ янзаараа бол ундэсний бех гээч юм явцгуй ээ

2  |  0
Зочин (66.181.190.217) 2021 оны 05 сарын 13

Магалжав мал

1  |  0
(66.181.177.238) 2021 оны 05 сарын 14

Овоо л хэдэн жил гадны улсад амьдарлаа. Гадаад оронд Ямар ч том наадам боллоо гэсэн 100 бөх барилдаж байхыг мэдэхгүй л юм байна

2  |  0
Ганаа(66.181.165.92) 2021 оны 05 сарын 13

за мөн ч самархан дээ.

1  |  0
Зочин(122.201.31.95) 2021 оны 05 сарын 13

Арай л даварчихсан уу. Аймгийн цолыг шилмэл 256 бөх барилдаж 5-8 давж өгдөг юм шүү дээ. Тэрнээс биш ганц нэг бөх барилдаад өгдөг ч юм биш.

2  |  0
Зочхэ(66.181.186.216) 2021 оны 05 сарын 13

Цол алдар ихдээд байна Монгол улсад. Цаана чинь Хуурандаа Хүүк гээд удахгүй МУбаатар маршал Хүүк.

1  |  0
1(202.21.110.138) 2021 оны 05 сарын 13

Заа одоо болнооо МОНГОЛООРОО л байя

1  |  0
Top