Намаасаа "хөөгдсөн" Ц.Анандбазарын БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТАЙЛЖ, шалга

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Эрх мэдэл, эд хөрөнгөндөө эрдэж олон эмэгтэйг "хүчирхийлсэн" гэх УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг нам нь хөөлөө. Ингэснээр эрх баригч нам парламентад 61 суудалтай болж, Ц.Анандбазар сул гишүүн болж байна. 

Хууль, хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Түүнээс байцаалт, тайлбар авахад УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хаалт болж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учирч байгаа гэх мэдээллийг хуулийн байгууллагаас тодотгож байна. 

Тэгвэл бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож, намаасаа "хөөгдсөн" Ц.Анандбазарын бүрэн эрхийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ахалдаг Ёс зүй, хариуцлагын байнгын хорооны 10 гишүүн шийдэх боломжтой. Уг байнгын хороонд Б.Бат-Эрдэнээс гадна Ш.Адьшаа, Х.Баделхан, Б.Баттөмөр, Б.Баярсайхан, Б.Бейсен, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр нарын гишүүд багтдаг. Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий 10 гишүүн хэрэгт холбогдсон "ангийн найз"-ынхаа асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн гэх бүрэн эрхийг нь тайлж, хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой юм. 

Нөгөө талаараа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагад шалгуулж, гэм буруугаа дэнслүүлэх эрх нь бий. Эсвэл хууль, хяналтын байгууллагаас Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлэх гэсэн хувилбар байж болно. 

Тэгээд ч Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ц.Анандбазарыг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагад шалгуулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа билээ. Тиймдээ ч МАН-ын Хяналтын хороо өчигдөр /2021.05.14/ хуралдаж, түүний намын гишүүнчлэлийг нь хурааж, түдгэлзүүлсэн. Ингэхдээ гэм буруугүй нь тогтоогдох аваас намын гишүүнчлэлээ сэргээх боломжтой гэдгийг тодотгожээ. 

Ямартай ч бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт нэр нь холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт эрх баригч намынхан хариуцлага тооцож, МАН-ын гишүүнээс хаслаа. Одоо түүний УИХ-ын гишүүн гэх бүрэн эрхийг нь тайлж, гэм буруутай эсэхийг нь тогтоох л үлдлээ.  

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.24.240) 2021 оны 05 сарын 15

solioorood omoorod baisan ter Baterdne avarga !!!, maanag tolgoi schdee. Anandbazariig buu ordond oirtuul

0  |  0
Baraa(67.170.23.116) 2021 оны 05 сарын 15

Huuguugui tudgelzuulsen uim bishuu.

0  |  0
Зочин(66.181.161.111) 2021 оны 05 сарын 15

Соц үе шиг намаас нь хөөгөөд болоо

0  |  0
Хүн(124.158.64.69) 2021 оны 05 сарын 14

Анандбузар амиа хорлох л үлджээ,..хэний өөдөөс эгцэлж харна гэж амьд явах вэ ???

2  |  0
7(31.10.164.60) 2021 оны 05 сарын 14

Bulganiihand haltai jil eheljee

1  |  0
зэвүүцэгч(103.229.120.27) 2021 оны 05 сарын 14

Наадах солиотой хүүхнийг давхар шалгаад сэтгэл мэдрэл,бас арьс өнгөний эинэлэг хүчээр хэвтүүл лав шизотой дээр тэмбүү аягүй бол дохтой байж мэднэ эр хүний мууг үзэх гэсэн ёрын новш

1  |  0
.(192.82.89.158) 2021 оны 05 сарын 14

Ор үндэслэлгүйгээр асуудал үүсэхгүй, их бага хэмжээгээр асуудал байгаа болоод л гомдол гаргасан байх,

2  |  0
zochin(202.179.25.55) 2021 оны 05 сарын 14

gaj donton Anandbazariig schorond chii. Chairan saichan mongoliin min ochid chuuchnuudiig doromjilsoniin medseer baij ich churald devschuuldeg MANam bulai ,ichij uchmeer ,ter omchii choschnogo bogs bazdag Odbayraa yg odoo zailuul , Churelsuchee !!! chamd erch medel bii, yg odoo guichetge

0  |  0
ГОХЬ НЬ(202.21.97.30) 2021 оны 05 сарын 14

ГОХЬ НЬ МУУ ЛА.ЛАР ЭНЭ МУУ ГИ ЧИЙГЭЭС ХЭДЭН ЦААСАА ОЛЖ АВХЫМСАН.. ОДОО ЭНЭ ГАЖ ДОНТОНД МӨНГӨӨ БИЗНЕСЭЭ ДЭЭРЭМДҮҮЛСЭН ХҮМҮҮС НЭГДЭЖ МӨНГӨӨ САЛГАХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Нэрээ бичмээргүй бай(66.181.161.122) 2021 оны 05 сарын 14

Анандбазар, бат-эрдэнэ 2-ыгоо уг нь дэмждэг Харин УИХ-д сонгогдсон даруйдаа Булганы МАН-ын гишүүдийг талцуулж албан тушаалын шинэ хонгил үүсгээд нэг л бүтэлгүй байдалд ороод байна аа Аймгаа хойд, урд сум гээд 2 хуваачихлаа Ер нь булганы үндсэн гаралтай хүмүүс биш болохоор хүйтэн сэтгэлээр хандаад байх юм Дараа унаган нутгийн залуусаа эртнээс бэлтгэж гаргах цаг боллоо Нам хамаагүй

1  |  0
Иргэн(64.119.27.166) 2021 оны 05 сарын 14

Энэ ёс зүйгүй ёс зүй ,хариуцлагын хороогоо татан буулга. Та нарт хашаа хороо хэрэггүй. Иргэдтэйгээ адил эрх эдлэж амьдарч сур.

1  |  0
ҮНЭН ҮҮ АСУУЯ(202.70.33.242) 2021 оны 05 сарын 14

АНАНДБАЗАР БУРУУГҮЙГЭЭ ШҮҮХ ЦАГДААГААР ЯВААД БАТЛУУЛААД ИР Л ГЭЖ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ БИ БУРУУГҮЙ ГЭДГЭЭ БАТАЛГААЖУУЛААД ИРВЭЛ САЙН\n БУРУУТАЙ БОЛ ӨӨРИЙНХӨН ХОХЬ

2  |  0
Мэргэжлийн хүн(202.126.89.210) 2021 оны 05 сарын 14

Энэ Сүнээ ч үнэтэй хүүхэн юмаа. Анандыг хирийн хүн дийлдэггүй юм даа. Арай ард нь нөгөө гайхал Сү туучий байгаа юм биш биз. Сү-ийн хэрэг шүүх дээр тэрбум ам доллараар готлогдчихсон байхад хөдөлдөггүй, МАН хэрэг нь хаана ч нотлогдоогүй АНАНДЫГ яагаад намаасаа хөөчихвөө. Энэ ариун явдал уу?

0  |  1
Мэргэжлийн хүн(202.126.89.210) 2021 оны 05 сарын 14

Энэ Сүнээ ч үнэтэй хүүхэн юмаа. Анандыг хирийн хүн дийлдэггүй юм даа. Арай ард нь нөгөө гайхал Сү туучий байгаа юм биш биз. Сү-ийн хэрэг шүүх дээр тэрбум ам доллараар готлогдчихсон байхад хөдөлдөггүй, МАН хэрэг нь хаана ч нотлогдоогүй АНАНДЫГ яагаад намаасаа хөөчихвөө. Энэ ариун явдал уу?

0  |  2
Мэргэжлийн хүн(202.126.89.210) 2021 оны 05 сарын 14

Энэ Сүнээ ч үнэтэй хүүхэн юмаа. Анандыг хирийн хүн дийлдэггүй юм даа. Арай ард нь нөгөө гайхал Сү туучий байгаа юм биш биз. Сү-ийн хэрэг шүүх дээр тэрбум ам доллараар готлогдчихсон байхад хөдөлдөггүй, МАН хэрэг нь хаана ч нотлогдоогүй АНАНДЫГ яагаад намаасаа хөөчихвөө. Энэ ариун явдал уу?

0  |  3
Top