Ц.Амгаланбаатар нарт холбогдох ПРОКУРОРЫН ДҮГНЭЛТИЙГ хэлэлцэнэ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон байдаг. 

Тэгвэл өнөөдөр /2021.05.14/ Улсын Дээд шүүхэд Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцэнэ.

Шүүх хуралдаан хаалттай явагдах бөгөөд хэргийн шинээр илэрсэн нөхцөл байдлыг Улсын Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэх юм.  

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 185 дугаар тогтоолтой Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(174.88.107.221) 2021 оны 05 сарын 14

ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЦЭГЦЭЛЖ, АЛЖ ТАМЛАГЧДЫГ ДАРАХГҮЙГЭЭР МОНГОЛ ХЭЗЭЭ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ УЛАМ Л ДОРДОНО !!!

0  |  0
Top