С.Зоригийн хэрэг ЗАДАРЧ, хэргийг ДАХИН ШАЛГАХААР боллоо

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээ оноосон байдаг.

Тэгвэл өнөөдөр /2021.05.14/ Улсын Дээд шүүхэд уг хэргийн шинээр илэрсэн нөхцөл байдал болон прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцлээ. Хэргийн зарим материал төрийн нууцад хамаарах тул шүүх хуралдааныг хаалттай явуулж, шийдвэрээ гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн ялын дээд хэмжээ сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг БАТЛАН ДААЛТАД гаргаж, суллах шийдвэрийг гаргасан байна. Харин Ц.Амгаланбаатар өөр хэргээр давхар ял сонссон тул тэрхүү ялын хугацааг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ингэснээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн гэх тодотголтой хэрэг задарч, хэргийг дахин шалгахаар болж байна. 

Батлан даалтад гарч, суллагдахаар болсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд ял оноосон. Түүнчлэн улстөрчдийн зүгээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг захиалгаар хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр ял оноосон хэр нь захиалагчийг нь олж тогтоогоогүй гэх шүүмжлэлийг хэлж байгаа юм. 

Тиймдээ ч энэ долоо хоногийн эхээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчтай холбоотой асуудлаар ам нээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл гэж "мэдэгдсэн" бол Хотын дарга асан Э.Бат-Үүл эсрэгээрээ Ц.Нямдоржийг С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн захиалагчтай холбоотой гэж мэдэгдээд байгаа билээ. 
 


Дээд шүүхийн өнөөдөр гаргасан шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "С.Зоригийн амь насыг (Мөн нэг гэр бүлийн гишүүдийг галдан шатааж) бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ял шийтгэсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлье.

1. Тэднийг эрүүдэн шүүсэн бөгөөд тийнхүү хууль бусаар цуглуулсан баримт бүхий дүгнэлтээр ялласан тул тухайн эрүүдэн шүүж үнэлэгдсэн баримтыг шүүх үнэлэхгүй гэв.

2. Шүүх тэднийг “алуурчид” биш гэж хэлсэнгүй. Дахиж “0”-ээс нь эхэлж, хууль зөрчилгүй шалга гэв. Хамт хүн алсан гэх Ц.Амгаланбаатар өөрөө эрүүдэн шүүгдээгүй учраас алуурчин хэвээрээ шорондоо үлдэж буй нь үүний баримт.

3. Алуурчин байсан ч хэнийг ч эрүүдэн шүүж болохгүйг нотлов. Хууль, хүний үндсэн эрхийг зөрчиж, хэнд ч болов эрүү шүүлт тулгаж болохгүйг хууль чангаар хэлэв.

4. Батлан даалтад байх хугацаанд тэдний амь нас, халдашгүй байдалд онцгой анхаарах ёстойг дахин сануулъя. Захиалагчид баригдаагүй байгаа шүү дээ. 

5. Улсын нууцаас гаргасан уг хэргийг УИХ дээр нээлттэйгээр, ард иргэдтэйгээ хамт танилцах байр суурь хэвээр байгаа" хэмээн бичжээ. 


ЭРГЭН САНУУЛАХАД

2016.12.27-ны өдөр эл хэргийн Анхан шатны шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болж, яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон билээ.

Улмаар 2017.08.04-нд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт оногдуулсан хорих ялыг 20 жил болгон өөрчилж байв.

Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцсэн. 

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг  бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын 4 хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар тус бүр 25 жил хорих ял, Т.Чимгээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 24 жил хорих ял оногдуулсан. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оролцуулсан гэх үйлдлийг нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байдаг.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч,  эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа  нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэж байсан юм. 

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.87.102) 2021 оны 05 сарын 17

Энхбаяр гэдэг хүн хуулийн мэргэжилтэй хүн байж сонин сонин юм яриад мэдэмхийрээд байхын Амгаланбаатао чинь өөр хэрэг үйлсэнийхээ ялыг эдэлж шорондоо үлдсийм бгаа биз дээ, чамаас илүү мэдээд бна битгий элийрээд бай

0  |  0
Зочин(202.9.40.27) 2021 оны 05 сарын 17

Одоо энэ хэрэг ингээд үндсэндээ хаагдаж, алуурчид нь ч , захиалагчид нь илрэхгүй болох нь ойлгомжтой. Шалгасан бүх материалыг нь Нямдорж бүрэн үзээгүй байж хууль хяналтын байгууллагын үе үеийн хуульчдын шалгаад тогтоосон юмийг одоо дахин задлана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ бол зүгээр л хугацаа хожих Нямдоржийн хэн нэгэн хүнээс хариугаа авах гэсэн хорон санаа. Дахиад 10,20- н жил болно. Энэ хугацаанд Нямдорж ч бай, Содномдаржаа, Чимгээ аль аль байхгүй болно. Тэгээд Зоригийн хэрэг хаагдана гэсэн үг.

0  |  0
Бар(202.126.90.28) 2021 оны 05 сарын 17

Шинээр нэг сэжигтэн өөрийгөө зарлаад байна шүү дээ. Энэ хүн бол Б.Энхбаяр гэгч этгээд. Содномдаржаа Чимэгээ хоёрын талаар эерэг юм гарангуут л бусад руу чичрээд дайраад байхыг харахад энэ хүн зүгээр биш сэжигтэй.Энэ угнь Сү. Батболдын цүнхийг олон жил барьсан гэдэг.

0  |  0
булган(59.153.115.102) 2021 оны 05 сарын 16

Малнуудаа Үүл бид хоёр алсан. Ээбээ захиалсан. Гүйцээ.

0  |  0
наран(59.153.115.102) 2021 оны 05 сарын 16

Үүл булган ээбээ шдээ өөр хэн байхав дээ. Захиалагч юу гэж 3 алуурчин хөлслөх вэ дээ. Ганц амгаланбаатар бж болох

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 05 сарын 16

Ugaasaal oilgonjtoi shyydee.Khyrts khenii tushaal gyitsetgej Genral bolson tamalsan geedel shyyd oilgonjtoi.Khyrts medej baigaa .Khyrts Elbegdorjiin tushaalaar dain baildan ch medekhgui baij genral bolson tamalagch bolson.Ts.Elbegdorjiig baryyn zyingyi zoddog ailagdag khyn ni.E.Batyyl.S.Bayar 2 uchiraas Elbegdorj chatsag aldaj baidag.

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 05 сарын 15

Ugaasaa l todorkhoi shyy dee.Batyyl ba Bylgan bas ene 2iig ashaglaj yls tur ba dolloriin shunald khutlugdsun.S.Bayar. .N.Bagabaind.Elbegdorj.Gadnii nuluulsun ylsyyd gevel.Amerka.Oros.Kyatad 3 yls.Gadaadiin 3 ylsiin dotoodiin ba tagnyyliin albadiin neriig nyyj.Mongoliin nyytsad khadgalad gadaadiiklhanii tuluu nyytsaldag.Odoo erj kjhychee avsan 30 ger byl bol yagal ene 3 ylsiin tushaal gyitsetgegechid tagnyylyyd byr albad nar ni.Khyn alsan khyn khetsed barigdadag.Batyyl Orosiin ter yeiin dotoodiin khamgaalkhiikhantai bas Bylgantaigaa niilj alsan.Bas Elbegdorj MAKOGOOS irsen dollort shynsan.\n

0  |  0
Zochin(202.126.89.212) 2021 оны 05 сарын 15

Odoo zahialagchiig zaaval olooroi.ethem shvvgch nar aa!

0  |  0
Иргэн(64.119.27.166) 2021 оны 05 сарын 16

Энэ хэргийг улсын нууцаас гаргадаг нь цаг үеэ олсон асуудал гэдэг нь эргэлзээтэй байна. Сонгуулийн өмнөх МАН- ын энэрэнгүй дүр үзүүлсэн шоу төдий биш байгаасай. Энэ асуудал эцэстээ ямар үр дүнд хүргэхийг таашгүй. Захиалагчид нуугдах боломж , холбогдогчдод эрсдэл үүсгэх , хэрэг шийдэгчдэд холбирох боломж бүрдүүлэх зэргээр ямар байдлаар үргэлжлэх нь...

3  |  1
Нямдоржыг шалга(202.21.108.44) 2021 оны 05 сарын 16

Нямдорж л захиалагч талыг сайн мэдэж байгаа, энэ хүн өөрөө захиалсан эсвэл Хятадын захиалгыг хамгаалж нуун дарагдуулж улмаар хэрэг хариуцах эзэнгүй болгох гэж байна.

1  |  1
!!!!!!!!!!!!!!!!!(24.12.150.216) 2021 оны 05 сарын 17

Хэргийн материалыг ил болго гээд шаардаад Нямкад хэцүү байсан байх, одоо бол гоё хэрэг шалгагадаж байгаа гээд нууцаас гаргахгүй дараа нь бас нэг юм сэдээд олночихно,Энд маш их нооооооооо байна.

2  |  0
ЗОЧИН(66.181.160.85) 2021 оны 05 сарын 16

МАНамын гишүүд, дэмжигчидийн нар нь гарч дээ, захиалагчид нь МАН-н томчууд байсан тэд илэрсэн бол \\ уг нь илэрсэн \\ тус нам ыг ямар ч өчиггүй тараах нөхцөл бүрдэх байсан, эцсийн арга нь Батүүл алсан гэж буруутгах гэж оролдох байх гадаад ертөнц бол Батүүлийг монголын ардчилалын удирдагч гэж үздэг учраас хүч хүрэхгүй , шүүх ингэж нүдний булай болох гэж , 3-н шатны шүүхийн шийдвэрийг өөрсдөө эргэж хүчингүй болгоод . МАН \\МАХН\\-Н татан буугдах хугацаа нэг хоёр жилээр хойшлох шиг болллоо, Цагдаа, Т агнуул, прокурор, шүүх үнэхээр гүтгэсэн хилс хэрэг хүлээлгэсэн юм уу, өөрсдөө хэл

2  |  0
зочин (202.9.46.67) 2021 оны 05 сарын 17

АМЬД ГЭРЧТЭЙ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ЗӨВХӨН МОНГОЛД Л ИЛЭРДЭГГҮЙ НЬ ХАЧИН............

3  |  0
Зочин(103.212.118.135) 2021 оны 05 сарын 15

Гол гогцоо нь Элбэгдоржид байгаа юм байна л гэж харагдаад байдаг. Гэтэл түүний толгойг илээд байдаг нь хачирхалтай. Элбэгдорж хэдэн жилийн өмнө өндөр сэнтийд заларч байх үедээ Шанхайн экспо гэдэгт очоод хятад ах Си -дээ ”би чинь монгол хүн биш ш дээ” гэж байхдаа ахаа намайг бодоорой гэсэн байхаа.

1  |  1
Г(202.9.46.89) 2021 оны 05 сарын 17

Эрдэнэбат прокурор мөн гэсэн ш дэ.15 жил шалгасаан гэж.\nЭнэ 2 алуурчид

2  |  0
Cet(202.9.46.89) 2021 оны 05 сарын 17

Энэ 2 мөн гэж бодож бна.\nТэр мөрлөн байцаагч нь 1н жил мөрдөж шалгасан гэж бна ш дэ.\nЭнэ 2 яг алуурчин.Яагаад суллачихав аа.\n

2  |  1
Зочин(202.55.188.37) 2021 оны 05 сарын 17

Одоо Нямдорж сүүлийн нүүдлээ хийж тэдний амь насыг бүрэлгэнэ. Ингээд амьд гэрч, сэжигтэн, ялтан үгүй болж захаилагчийн хэрэг замхрах нөхцөл бүрдэж байгаа нь энэ дээ.Тэд шорондоо байсан бол илүү аюулгүй байх байсан юм.

2  |  0
Алуурчин (178.197.208.112) 2021 оны 05 сарын 15

Алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж

1  |  1
Зочин(66.181.161.1) 2021 оны 05 сарын 16

Улс төр биш шуналын сэдэл гэмээр асуудал Эрдэнэтээс улбаатай Оюунбилэг захриал.Багабанди ёрөнхий асан.С.Баяр нар сэжиг аль эрт сонинд гарч байлаа.

1  |  1
ir(58.108.51.214) 2021 оны 05 сарын 14

Shuuh lerhii yumiig durtai tiish ni tuurugduulj garshsan baina

1  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 14

Аливаа хэрэг зөрчил монголчуудын язгуур эрх ашгийг хөндсөн асуудлуудыг нууцын зэрэгт оруулж ял завших боломжийг олгодог үйлдэл нь өөрөө гэмт хэрэг юм. Нууцад хамаарахгүй асуудлыг нууцын зэрэгт оруулсан этгээдүүдийг шалган тогтоож эрүү үүүсгэх ажлыг эхлүүл.

3  |  0
Зочин(192.82.78.107) 2021 оны 05 сарын 17

Энэ хэрэгт нууц гэдэг зүйл юу байхав дээ. Тийм зүйл ангиар ч шийтгээгүй. Захиалагчийг илрүүлэхгүй нууя гэсэндээ л улсын нууцад хамааруулсан байх.

4  |  0
.(192.82.89.158) 2021 оны 05 сарын 15

Ямар ч тэнэг хүнд ойлгогдохоор хэрэг, элбэгдорж захииалсан, батүүл гүйцэтгэлийг зохион байгуулсан, баригдаагүй чирээгүй, матаагүй томорсон тул баатар цол өгсөн

7  |  1
Иргнн(202.9.46.203) 2021 оны 05 сарын 14

Очиж очиж нямка өөрөө мэдэх вий дээ

0  |  0
Зочин(202.179.25.49) 2021 оны 05 сарын 17

ёстой л дараагийнх нь Бат-үүл гэж хохохохо үлдсэн насаа нааран дээр амандаа маань бувтнаад хийсэн нүглээ наманчлаад дуусгах нь тодорхой болж байх шив,өнөө тэмдэг зүүж өгсөн нөхрөө хөтлөөд явахаа лмартав

7  |  0
ЗОЧИН(64.119.16.49) 2021 оны 05 сарын 16

УЛСЫН НУУЦ ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ ЮМ БОЛОО. ? ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ 5 ЖИЛ ХОРЬЖ ҮР ХҮҮДИЙГ НЬ ХӨНӨӨЛӨӨ. НУУЦААС ГАРГАНА ГЭЭД БАЙСАН. НУУЦААС ГАРГАХЫГ АРД ОЛОН ХҮЛЭЭСЭЭР

3  |  0
Аваад одно(192.82.70.129) 2021 оны 05 сарын 14

За ээбээ, үүл хоёр минь дулаан тэрлэг энэ тэрээ сэмхэн бэлдэж л байгаарай даа, нэг шөнө л дайрч орж ирээд хөлийг тэн гозолзуулууд аваад одох вий.

4  |  0
зочин(192.82.90.161) 2021 оны 05 сарын 17

угаасаа яаж шийдэх нь ойлгомжтой л байсан биз дээ Эрдэнэбат прокурор л харамсалтай байна Нямдорж гэж худлаа шоудахаас цаашгүй дээ

4  |  5
Top