МҮБХ-ны ээлжит бус "Их Эе"-ийг товлолоо

2021 оны 05 сарын 16
Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал тавдугаар сарын 15-ны өдөр цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм барин амжилттай хуралдлаа. 
 
Хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 46 нь оролцжээ. Орон нутгийн төлөөлөгчид болон зарим төлөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас цахимаар хуралд оролцсон байна.
 
Цэцдийн зөвлөлийн гишүүдээс давхардсан, гадаад явсан, нас барсан гишүүдийн оронд нөхөн бүрдүүлэлт хийж, Улсын аварга Ч.Санжаадамба, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, аймгийн арслан Х.Айдос, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн начин Ш.Баянбат нарыг гишүүнээр сонголоо.
 
Мөн хуралдаанаар МҮБХ-ны ээлжит бус "Их Эе"-ийг 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлолоо. "Их Эе"-д 256 төлөөлөгч оролцох бөгөөд улсын заан, гарьд, арслан, аварга цолтнууд, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан гишүүд шууд оролцоно.
 
Аймаг бүрээс харцага, начин, аймгийн цолтон, бөхийн зүтгэлтний төлөөлөл 5, аймгуудын бөхийн холбооноос 2 төлөөлөл, жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл заасан тоогоор оролцох юм.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.194) 2021 оны 05 сарын 17

Их эе гэж их хэруул л болох биз, бехед хэруулгуй юм байх биш

0  |  0
Top