Бөхийн барилдааны дүрмээс "Барьц сонгох" заалтыг хаслаа

2021 оны 05 сарын 16
Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2021.05.15/ болж, Үндэсний бөхийн барилдааны дүрмээс "Барьц сонгох" заалтыг хаслаа. Энэ заалт, дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөх ажээ. 
 
Барьц сонгох заалтыг хассан тул хоёр бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж, Ээлжит бус "Их Эе" хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсгийг хуралдааны үеэр байгууллаа.
 
Энэ ажлын хэсэгт Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Улсын начин Н.Бүрэнбаатар нарыг сонгов.
 
Түүнчлэн барилдааны дүрэмд камераар шүүх, допингийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг дараах байдлаар өөрчлөн оруулсан байна.
 
А. МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээг авна.
 
Б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах.
 
В. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцох,
 
Г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулах. 
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
з(192.82.76.143) 2021 оны 05 сарын 19

Хаялцахгүй бол хоеулангийн нь хас

1  |  0
(66.181.177.238) 2021 оны 05 сарын 16

Хасахын оронд жин багатай нь, эсвэл цол багатай нь барьцаа сонгоно гэх мэт хувилбар байж болохгүй л байх даа

0  |  0
Нэргүй(103.212.116.95) 2021 оны 05 сарын 16

Тэгвэл хаялцдаггүй үзэгчдийг чилээсэн уйтгартай юм болох нь дээ!?

1  |  0
Зочин(103.212.116.95) 2021 оны 05 сарын 16

Тэгвэл хаялцдаггүй үзэгчдийг чилээсэн уйтгартай юм болох нь дээ!?

1  |  0
Иргэн(103.212.116.95) 2021 оны 05 сарын 16

Тэгвэл хаялцдаггүй үзэгчдийг чилээсэн уйтгартай юм болох нь дээ!?

1  |  0
ЗОЧИН(103.57.93.178) 2021 оны 05 сарын 18

Өмсгөлийн стандарт тогтоож мөрдөхгүй бол хаялцахгүй дээ

0  |  1
Top