Допинг хэрэглэвэл барилдах эрхийг 4 жилээр хасаж, 40 саяар торгоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал тавдугаар сарын 15-нд хуралдлаа. 

Хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 46 нь оролцжээ. Орон нутгийн болон зарим төлөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас цахимаар хуралд хамрагдсан гэв. 

Хуралдааны үеэр Цэцдийн зөвлөлийн гишүүдээс давхардсан, гадаад явсан, нас барсан гишүүдийн оронд нөхөн бүрдүүлэлт хийж, улсын аварга Ч.Санжаадамба, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, аймгийн арслан Х.Айдос, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн начин Ш.Баянбат нарыг гишүүнээр сонгожээ. 

Мөн хуралдаанаар МҮБХ-ны ээлжит бус "Их Эе"-ийг 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлолоо.

"Их Эе"-д 256 төлөөлөгч оролцох бөгөөд улсын заан, гарьд, арслан, аварга цолтнууд, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан гишүүд шууд оролцох бол аймаг бүрээс харцага, начин, аймгийн цолтон, бөхийн зүтгэлтний төлөөлөл 5, аймгуудын бөхийн холбооноос 2 төлөөлөл, жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл заасан тоогоор хамрагдах ажээ.

Хуралдааны үеэр хэлэлцсэн гол асуудал нь Үндэсний бөхийн барилдааны дүрмийг хэлэлцэж, олонхийн саналаар "Барьц сонгох" заалтыг хассан явдал байлаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөх юм байна. 

Барьц сонгох заалтыг хассан тул 2 бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж, Ээлжит бус "Их Эе" хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгуулсан байна. Энэ ажлын хэсэгт Улсын гарьд Б. Гончигдамба, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Улсын начин Н.Бүрэнбаатар нарыг сонгожээ. 

Мөн барилдааны дүрэмд камераар шүүх заалт орууллаа. Түүнчлэн барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулсан байна.

Үүнд,
 

А. МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээг авна.

Б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах.

В. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцох,

Г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулах гэх мэтээр тусгажээ. 

Хуралдааны дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ч,Энхтөр(202.131.243.18) 2021 оны 05 сарын 20

Маш зөв шийдэр гарах гэж байгаа юм байна,Дэмжиж байна

0  |  0
Нооооров(203.91.115.48) 2021 оны 05 сарын 20

Батсуурийг барж барилдчаад хуцацгаа манж цустай шээсдүүдээ амжихгүй шүү

4  |  3
Нооооров(203.91.115.48) 2021 оны 05 сарын 20

Батсуурийг барж барилдчаад хуцацгаа манж цустай шээсдүүдээ амжихгүй шүү

2  |  3
Зочин(122.201.31.95) 2021 оны 05 сарын 20

Батсуурь Монгол үндэсний бөхийн аварга цолтой хүн байж үүрэг, эрхээ ухамсарлахгүй допинг хэрэглэж ногоон дэвжээгээ бузарлаж явахын хэрэг юу бнаа. Ийм хачин юмны эрхийг насан туршид нь хасах хэрэгтэй. Аварга хүн гэдэг Монгол бөхийн шүтээн нь байх ёстой атал допинг энэ тэрээр бузартуулах ёсгүй. Энэ жил хэрэв барилдвал бүх бөхчүүд бөх сонирхогчид эсэргүүцэл илэрхийлэх хэрэгтэй

3  |  5
Zochin(202.55.188.97) 2021 оны 05 сарын 20

Seruun sanaatai bol baruun aimgiinh seeten chihtei bol choniin golog baruun aimgiin Batsuuri yargachin terguutei bohchuud l Doping heregleh ni gartcaagui. Uilanhai Burentogs Batsuuri Doping 2 baruun aimagtaa Buh Nooldaanaa hogjuuleed yavj baih estoi yum shuu

1  |  3
Зочин(66.181.182.180) 2021 оны 05 сарын 20

Шинжилгээг ил тод шударга авах л чухал даа

1  |  2
Zochin(107.131.104.116) 2021 оны 05 сарын 20

Batsuuri huur Ene jil arai hereglehgui bgaadaa olon jil hereglesen dee hogiin shaar shuu Ulaan tsagaan sheesiig ni solij bsan gedeg

4  |  2
Top