Б.Буджаргал ДОЛОО ДАХЬ тэмцээндээ аварга боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

АНУ-ын Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16 ны хооронд 6 өдөр, 6 шөнийн 144 цагийн тэмцээн боллоо.

Тус тэмцээнд Олон өдрийн гүйлтийн 6 удаагийн аварга Бямбаагийн Буджаргал 767.7  км гүйж, өрсөлдөгчдөө олон км-ээр ардаа орхиж илүүрхэж ялалт байгууллаа.

Олон улсын гүйлтийн холбооноос зохион байгуулдаг тус тэмцээнд Орос , Англи, Беларус, АНУ зэрэг улсын 300-аад тамирчин оролцлоо. Тэрээр түүхий ногоон хоолтон буюу RAW VEGAN хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйжээ. Тиймээс Б.Буджаргал өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан асуудал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриатай анх удаа улсаа төлөөлөн гүйснээрээ онцлог байлаа. 

Тэмцээний үеэр түүнийг Монгол Улсын НҮБ-ын Суурин төлөөлөгч В.Энхболд гэргийн хамтаар ирж дэмжсэн нь онцгой үйл явдал боллоо.

Ийнхүү тэрээр долоо дахь удаагаа Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж, Монгол Улсын нэрийг дуурсган дахин аварга боллоо.

Б.Буджаргал цаашид олон улсын тэмцээнүүддээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, амьтны эрхийн төлөө уриатайгаар оролцох болсон байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Спорт(64.119.22.165) 2021 оны 05 сарын 18

Энэ Будхүү яг ямар ангилалын тэмцээнд орж байгаа нь тодорхойгүй бүдэг бадаг иэдээлэл хмйх юмаа Интернэтээс хайгаад хайгаад олсонгүй ямартаа ч гүйж л яваа юм шигээ

0  |  0
Бадрах(202.55.188.83) 2021 оны 05 сарын 18

Дэлхийд ямлнголынхоо нэрийг олон удаа гаргаж байгаа мундаг тамирчин шүү.Томоос том амжилт хүсье.

1  |  0
о(66.181.161.34) 2021 оны 05 сарын 18

Эх орныхоо нэрийг олон удаа гаргалаа Одоо дэмжлэг урам өгмөөр байнаа Ямар их тэвчээр хатуужил гаргав бас ямар их золиос гаргаа бол

5  |  0
арчаагүй ард түмэн м(124.158.67.122) 2021 оны 05 сарын 18

ЭНИИГ ТӨР ЗАСАГ ГАВЯАТ ӨГӨӨД , 100САЯ , КОИПАНУУД БАЙР ӨГЧДӨГГҮЙ ЮМ БХДАА, УЛСЫН НЭРИИГ МӨН Ч ИХ МАНДУУЛЛАА ДАА ЭВИИ ДЭЭ,

3  |  0
Top