АН-ын тамганы асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр (2021.05.17) 09.00 цагт Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад талуудын гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргалын гаргасан шүүх хурал давхацсан тул уг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулж, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагт товлосон билээ.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гаргаж, тамганы маргааныг шүүхээр авч хэлэлцэх хүртэл С.Эрдэнэд байгаа АН-ын тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх, мөн уг маргааныг хэлэлцэх шүүхийн процессийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан авч гуравдагч этгээд буюу тамганы эзэн АН шүүгчийн захирамжийг үл зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаас хойш шүүх хурал гурван удаа зарлагдаж, гурван удаа хойшилсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top