Талийгаачийг 13 удаа хутгалж хөнөөсөн болох нь тогтоогджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Булган аймагт өнгөрсөн шөнө /2021.05.16/ салсан эхнэрээ 13 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг бүртгэгджээ. 

Тодруулбал, тус аймгийн Булган сумын харьяат 36 настай, эмэгтэй Б-г хэвлийн тус газарт нь дөрөв, гаранд нь есөн удаа хутгалж амь насыг хөнөөсөн байна. Эл хэргийг түүний нөхөр байсан 41 настай Ү гэгч нь үйлдсэн байна.

Тэд өнгөрсөн оны аравдугаар сард гэр бүлээ цуцлуулаад байжээ. Хэргийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголхүү-д(66.181.187.172) 2021 оны 05 сарын 17

Ямар ял өгөхөө шалгаж байж шийддэг байлгүй дээ. Монголхүү энэ тэр гэхээрээ л ийм бүдүүн тоймын байж болохгүй шүү. Хэрээ мэдэж нэрээ сонго. Мангархүү гэсэн бол таарах байж.

0  |  0
um ma ni pad me hum(64.119.19.206) 2021 оны 05 сарын 17

um\nma ni pad me hum

0  |  0
Монголхүү(192.82.64.208) 2021 оны 05 сарын 17

Нэгэнт илэрчихсэн хэргийг шалгаад яахавдээ. ялыг нь өг

1  |  0
Top