МҮБХ Э.Оюунболдод унасан бөхчүүдэд ЦОЛ ОЛГОХЫГ Ерөнхийлөгчөөс хүслээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны наадмын асуудлаар хандлаа. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАНАА

Зарим бөхийн цолны асуудлыг шийдвэрлүүлэх тухай

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100%-ийн саналын дагуу энэхүү албан бичгийг танд хүргүүлж байна. Удахгүй болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолоороо “...2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (Тухайн үеийн цолоор) начин цол олгох санал гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих...” саналыг танд 2019 оны аравдугаар сард хүргүүлсэн байна. Энэ асуудлаар бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд талцал хуваагдал гарч, сүүлийн гурван жил гаруй хугацаанд үргэлжилсээр байна.
 

Монгол Улсын Ерөнхийлөгч “...Үндсэн хуулийн 30-р зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн". Мөн та нийгэмд шударга ёсыг тогтоон ажиллах зорилготойгоо удаа дараа илэрхийлдгийн хувьд допингийн дээрх асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгнө үү.

Таныг хүндэтгэсэн

ТЭРГҮҮНИЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МАГАЛЖАВ

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.72.8.66) 2021 оны 05 сарын 22

Batsuurid tsol uguh ni utgaggvi shde.Sodnkmdorj yah bolj bna Batsuuritai adilhan gants ch unaagvi bohk shvde.joohon shudraga bai l da.

1  |  0
Бөх(192.82.73.208) 2021 оны 05 сарын 22

Батсууриас бусдад нь өгөх хэрэгтэй

3  |  0
АЖ(202.131.249.14) 2021 оны 05 сарын 18

их спортын жишгээр шийдэх байлгүй дээ, хугацаа их алддлаа даа,

0  |  0
Shiitgel avahn zuv(192.82.87.145) 2021 оны 05 сарын 18

Muiharlan zutgeed hereggui harin ene shiidver bol zuid niitsne Oyunbold yag yamar undesleleer dopingoos chuluulugduh yum, teriig tailbarlah hun bnuu

0  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 05 сарын 18

boliochee

0  |  0
(64.119.25.148) 2021 оны 05 сарын 20

BUGDEEREEL HAR TAMHI TATDAG BAIJ HUDLAA 1-IGAA UNANGUUDT UURSDUU NEEH ARIUN TSAGAAN TENGERIIN ELCH BOLJ JUJIGLETSGEEJ ENETER ,ZOHIHGUI BAINA BUHCHUUDEE ER HUN SHIG DUUGUI BAIJ SUR.

1  |  0
bolio zugeer zavaan (66.181.187.76) 2021 оны 05 сарын 18

za bolio ene arai bish shuu! harin Oyunboldod hariutslaga tootsoh estoi shuu! ingej ungiig ni alduulj bolohgui shdee

0  |  1
Зочин(122.201.31.95) 2021 оны 05 сарын 19

Хэнийх нь цолыг хурааж хэн нь хугацаатай барилдах эрхээ хасуулж, Батсуурь мэт нь завшиж явах ёстой гэж . Ёстой хуцна биз. Тэгж яривал суултын 10 жилийн барилдааны допингийн шинжилгээний бичгийн эх хувийг шинжилгээ авсан газраас нь авч ирж шууд нисэх буудал дээр хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд ил тод зарлаачээ.

2  |  2
Ggg(49.0.142.215) 2021 оны 05 сарын 17

Purewsaihan yasi ulsin bayrar ilregui

0  |  0
иргэн(103.212.117.185) 2021 оны 05 сарын 20

Улсын наадмаар барилдсан бөхчүүдэд тэр даруй цол чимэг олгодогоо өөрчилмөөр вм. Тэр тамхи тариа өвс ус идсэн уусан,татсан үгүйгээ шалган тогтоож дүн байраа маргаангүй болсон хойно нь нэг өдөр эсвэл намрын дунд сарын 17 нд ч юм уу цол чимгээ гардуулдаг баймаар. Зарлиг гаргаж байгаа нь ч түргэн түүхий асарт барьж гүйгээд ллллллл утгагүй.

2  |  0
Novshiin magsljavd(202.126.89.110) 2021 оны 05 сарын 18

Novshoo2020 oniihiig yah geed bgaa yum be

1  |  0
123(66.181.161.103) 2021 оны 05 сарын 18

Batorshih batsuuri purevdavga purevsaihan ... ed nart unsan bohchuuded yaahu

1  |  1
Top