Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүүг дурсав

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралд оролцож явах үеэрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хоёр жилийн өмнөх энэ өдөр өөд болсон түүнийг УИХ дахь АН-ын журмын нөхөд дурсаж, цэцэг өргөлөө.  

Сануулахад, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн сэжигтэн тогтоогдоогүй гэх шалтгаанаар хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорт гаргасныг Ардчилсан намын бүлгийн гишүүд болон журмын нөхөд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн Монгол Улсын ерөнхий прокурорын газарт албан бичгийг хүргүүлсэн байдаг.

Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж, 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад буцааж, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkkk(83.20.240.102) 2021 оны 05 сарын 18

Sogtuu ordnoor hesez bsan gez gerchuud gerchilsen hashaa harsan tor niigmiin zutgelten vee nas barsan huniig ger buliin humuus uimuuleed l bas hoshoo bosgoh jum yariad l......

0  |  0
Lol (202.126.90.26) 2021 оны 05 сарын 17

Юуны төр нийгмийн нэрт зүтгэлтэн. Савж уналаа

0  |  0
zochin(87.214.24.143) 2021 оны 05 сарын 17

uneheer mundag hun baisan , muu ymnuud ni hog shaar bolood urt naslaad nus tosson menge ni tomrood yvaad l baih ym

0  |  0
РАВДАН(202.9.46.169) 2021 оны 05 сарын 17

МАН ХҮРЭЛСҮХ БАЙСАН ЦАГТ ИЛРЭХГҮЙ ХЭРЭГ БНА ЛЭЭ

0  |  1
Top