Ангараг гаригийг судлах Хятад улсын анхны тандагч төхөөрөмж /2021.05.15/-нд "Тяньвэн-1" өмнөд Утопийн ангараг тал дахь товлосон бүсэд газардав. Ийнхүү Хятад улс Ангараг дээр анх удаа өөрийн мөрөө гаргалаа. Энэ нь Хятад улсын од эрхэсийг тандах хайгуулын аяллын чухал алхам болжээ. Мэдээ цацагдмагц Хятадын дотоодын төдийгүй гадаадын одон орон судлаач эрдэмтэд, мэргэжилтнүүд баярын цахилгаан ирүүлэн Хятад улсын мэргэжил нэгтнүүдийхээ гаргасан амжилт ялалтыг өндрөөр үнэлж улам их амжилт хүсэв. Тандагч төхөөрөмж "Тяньвэн-1""ийн эргэн тойрны мэдээ мэдээлэл сүүлийн хоёр хоног Орос, Герман, Их Британий хэвлэлийн анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл ( 1 )
агуу юмаа