Ц.Цэрэнбат Монголын триатлоны дээд амжилтыг шинэчлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 18

Японы Иокохама хотноо триатлоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний гараа тавдугаар сарын 15-нд өндөрлөлөө.

Тус тэмцээний 35-39 насны эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Монгол Улсын иргэн Цэдэндамбын Цэрэнбат стандарт зайг (1500м сэлэлт-40 км дугуй-10 км гүйлт) 2 цаг 15 минут 53 секундэд туулж, Монголын триатлоны түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүллээ. 37 настай тэрээр мөн насны ангилалдаа 9-р байр эзэлжээ.

Барианд орсныхоо дараа Цэрэнбат “Энэхүү амжилт олон хүмүүсийн тусламж дэмжлэгээр бүтэж, тэдний урам зоригоор эрчлэгдэж байгааг үргэлж санаж мэдэж явдаг юм.

Монголын триатлоны дээд амжилтыг шинэчилж чадсандаа баяртай байна!

Дараагийн тэмцээн 6-р сарын 20-нд болно” хэмээн өгүүлэв.

Ц.Цэрэнбатдаа Монголын триатлоны нийт тамирчид, дасгалжуулагчид, дэмжигчдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.177.238) 2021 оны 05 сарын 18

Уралдааны зам нь улс орноосоо хамаараад өөр өөр байдаг болохоор энэ спортод ДЭЭД АМЖИЛТ гэсэн ойлголт байдаггүй л юм даа

0  |  0
Top