Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө /2021.05.17/ хүн амины хэрэг бүртгэгджээ. Талийгаач 32 настай, эрэгтэй Б бөгөөд толгойн тус газраа шургааг модоор цохиулж амиа алдсан байна.
Эл хэргийг тус сумын иргэн, 34 настай эрэгтэй Т үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогджээ.
Тэрбээр архи ууж согтуурсан үедээ дээрх хэргийн үйлдсэн талаараа мэдүүлжээ. Талийгаачийн толгой руу нь шургааг модоор нэг удаа цохиж амь насыг нь хохироосон болохоо мэдэгдсэн байна.
Хэргийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Гэмт этгээдийг цагдан хориод байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
Ygaasaa hvnii bolovsrol hvmvvjil cyl doroi bolohoor iim ivldel hiij bgaa. Sogtson hvn bvr ingedeggvi biz dee.agsam tavidag yviagvi hvmvvs ene arhia bolioch.
Оюуны болон ёс суртахууны ядуурал хүний зан аашийг зэрлэг болгодог.
Монголчууд ямар харгис болж байнаа!