Шинэ цэргүүдийг дэглэсэн алба хаагчдад зургаан сарын ял оноов

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 18


Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/ зааснаар, Н.Одмандах, Ц.Энхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/ заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянажээ. 

2021 оны тавдугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.23.174) 2021 оны 05 сарын 18

Толгойгий нь илнэ гээч болжээ хүүгээ сэтгэл амар цэрэгт явуулах ээж олдохгүйшдээ

0  |  0
зочин(124.158.69.81) 2021 оны 05 сарын 18

Ял хөнгөджээ Балмад танхай этгээдүүд өршөөгдсөөр яваад эцэст нь хүн алж санаа нь амардаг зүй тогтолтой болж байгаа.

0  |  0
Top