Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ээлжит бус "Их Эе" хурал 2021 оны тавдугаар сарын 29-ний бямба гаригт "Монгол бөхийн өргөө"-нд 11:00 цагаас болно.
Хуралд МҮБХ-ны дүрмийн 9.2.1-д зааснаар 256 төлөөлөгч оролцоох аж.
1. МҮБХ-ны дүрмийн 9.2.2-д зааснаар улсын аварга, арслан, гарьд, заан цолтонгууд болон сонгуульт хугацаанд тэргүүлэгчээр ажилласан хүмүүс шууд оролцоно.
2. МҮБХ-ны дүрмийн 9.2.3-т зааснаар Бөх судлаач, зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд тус тусын бүрэлдэхүүнээр хуралдан зөвшөөрсөн тоонд төлөөлөгчөө сонгон оролцуулна.
3. МҮБХ-ны дүрмийн 9.2.4-д зааснаар аймаг болон хотын зэрэглэлтэй нийслэлийн алслагдсан дүүргээс 3 төлөөлөгчийг тухайн аймаг, хотын үндэсний бөхийн холбооны хурлаас сонгон оролцуулна.
4. МҮБХ-ны дүрмийн 9.2.5-д зааснаар Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас харцага цолтон нэг, начин цолтон 2, аймаг цэргийн цолтон 1 бөхийг сонгон оролцуулна.
5. МҮБХ-ны дүрмийн 9.3-д зааснаар "Их Эе"-ийн төлөөлөгч нь өөрийн оронд өөр хүнийг итгэмжлэлээ оруулахгүй.
Аймгуудаа төлөөлж оролцох 4 бөхийн нэр, аймгийн бөхийн холбооноос оролцох 3 төлөөлөгчийн нэрс болон сонгогдсон тогтоол, хурлын тэмдэглэлээ МҮБХ-ны Mubh.2021@gmail.com и- мэйл хаяг руу 2021 оны тавдугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү. Дурдсан хугацаанд нэрсээ ирүүлээгүй аймгуудын төлөөлөл хуралд оролцох боломжгүй болно.
Бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, жаяг дэгийн багаас орох төлөөлөгчдийг 2021 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд хуралдаж сонгоно.
Ээлжит бус "Их Эе" хуралд бэлтгэх ажлын хэсгийн анхны хурал 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт болно.
Ээлжит бус "Их Эе" хуралтай холбоотой санал хүсэлтийг Mubh.2021@gmail.com и- мэйл хаягаар хүлээн авна.
Эх сурвалж: МҮБХ
Сэтгэгдэл ( 0 )