Н.Түвшинбаярыг хилээр гарахыг хязгаарлаж, сулласан талаар дөнгөж сая Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Н.Түвшинбаярыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан талаар 2021.05.20 Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021 оны 05 дугаар сарын 19 –ний өдөр Н.Түвшинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Найдангийн Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байсан юм.
Сэтгэгдэл ( 9 )
Яаж ард олны дунд явж амьдрах юм болдоо нүдэнд орсон шороо мэт нүд хорсгох байхдаа
Zub shiidber bna. .... orgood zailaad yabahgui n todorhoi bhad .....
Эвдэрсэн муу лалар байна даа
Зайлаа!!хууль хүн бүрт тэгш бх ёстой!!хууль шүүх худалдагдсан!!
Ard tvmen.tur zasgiin hair daadaggvi.uudgvi hvvhed.
bolj bgaa yum u dahiad gemgui hun balbaj nudhev de ⁉️
Естой оодгуй новш байсан Байна Энэ Тувшинбаяр
Zov shiidver bna ntr
Зөв шийдвэр байна.