Зам тээврийн ослоор ДӨРВӨН ХҮН энджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

Энэ сарын 17-20-ны  өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 977 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 670 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 15, орон нутагт есөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурав, нийслэлд нэг хүний амь хохирчээ.

Тодруулбал, мотоциклтой автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч нэг, явган зорчигч авто машинд мөргөгдөх хэлбэрээр нэг, авто машин онхолдох хэлбэрээр зорчиж явсан хоёр хүн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 21

Автын ослоор амиа алдагсад бүгд хулхи жолооны сургууль төгсөхөөсөө төгсөөгүй үнэмлэх худалдаж авсан гарууд байдаг.

0  |  0
Top